МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ 50 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

51

Монгол цэргийн нэгдсэн холбоо коронавируст халдвар “COVID-19” цар тахлын батлагдсан оноштой иргэдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаанд зориулан тусгаарлагдан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлалыг дэмжих үйлчилгээтэй 6 нэр төрлийн эм, цусны хийн анализаторын урвалж, “Safegate” брэндийн ариутгал халдваргүйтгэлийн зориулалт бүхий смарт хаалга 2 ширхэг, эмнэлгийн хийн системийн хүчилтөрөгчийн урсгал хэмжигч хэрэгсэл 30 ширхэг нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Тус эмнэлэгт эмчлүүлж буй хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдийн хүчилтөрөгчийн эмчилгээнд нэн шаардлагатай эмнэлгийн хийн системийн урсгал хэмжигч хэрэгслийг хүлээн авснаар хүчилтөрөгчийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн смарт хаалга нь цар тахлын эсрэг тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг халдварт өртөх эрсдэлээс хамгаалан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой төхөөрөмж юм.