БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

322
Батлан хамгаалах яам өнгөрсөн сарын 28-ны өдөр 2020 онд хийж хэрэгжүүсэн ажлаа дүгнэж шилдэг ажилтан, алба хаагчдаа шалгарууллаа. “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн үйлчилгээний ажилтан Л.Анхбаяр, Л.Дэлгэрмаа, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын гадаадын зээл, тусламжийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Д.Пүрэвсүрэн, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн мэргэжилтэн, ахмад Б.Бат-Эрдэнэ, төрийн сангийн мэргэжилтэн М.Бүжинлхам, Төрийн захиргааны удирдлагын газрын архивч, хүний нөөцийн хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Оюунхүү, “Шилдэг ахлах мэргэжилтэн”-ээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Баттөр, Гадаад хамтын ажиллагааны газрын Америк, Австрали, Ойрх Дорнодын орнуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хурандаа Ч.Нямсүрэн, “Шилдэг хэлтсийн дарга”-аар Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх Г.Энхболд, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Материал хэрэгслийн хамгамжийг зохицуулах хэлтсийн дарга М.Мөнхбаяр нар тус тус шалгарсан бол “Шилдэг бүтцийн нэгж”-ээр Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, “Шилдэг төсөвт байгууллага”-аар Цэргийн төв эмнэлэг, “Шилдэг Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-аар “Бөртэ” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Шилдэг Цэргийн штаб”-аар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб тодров.
Энэ үеэр оны шилдгүүдээр шалгарсан ажилтан, алба хаагчдад хандан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Улиран одож буй 2020 он Батлан хамгаалах яамны хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн хангасан, ололт, амжилтаар дүүрэн жил байлаа. Тухайлбал, Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит ажил болгох, зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчний бүтцэд шинэ төрлийн цэргүүдийг байгуулах, улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний оролцоог өргөжүүлэх, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах зорилт, арга хэмжээг тодорхойлон оруулах, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд бодитой шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлсэн зэргийг дурьдахад таатай байна” гээд байгууллага, хамт олноо манлайлан ажил амжилтаараа бусдадаа үлгэр дуурайлал болон ажилласан Батлан хамгаалах яамны тэргүүний алба хаагчид, харьяа байгууллага, Цэргийн штабын хамт олонд баяр хүргэлээ.