ИХ ГОВИЙН ГАРНИЗОН ИХ ҮЙЛСИЙН ТЭРГҮҮН ФРОНТОД

78

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний̆ хөдөлгөөний̆ хүрээнд “Зүүнбаян-Таван толгой” чиглэлийн̆ төмөр зам дагуу мод тарьж, ургуулах ажлыг “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн санхүүжилтээр ЗХЖШ-ын гүйцэтгэлээр хийгдэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөр 10 дугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян тосгонд нээлтээ хийлээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ийн гишүүн Н.Наранбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, “Эрдэнэс Таван толгой” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тус төслийн тэргүүн эгнээнд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүрэлдэхүүн идэвхийлэн оролцлоо.