ЦЭРЭГ ТАТЛАГА НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА

50
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт энэ өдөр цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг эхэлж байна. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэж УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн цэрэг татлагаар Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад хуваарилагдсан залуусыг төв дамжинд цуглуулахгүй шууд ангид нь хүргэхээр зохицуулалт хийх аж. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, их, дээд сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.