МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНД 80 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

31
Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монголын ард түмний оюуны соёлын нандин өв болсон Монгол бичгээ хадгалан хамгаалж, сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх идэвхийг өрнүүлэх, бүх нийтийг сургах, монгол бичгийн хэрэглэх орчныг бий болгох зорилгоор монгол бичгийн уралдааныг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний офицер ахлагч, ажилтан алба хаагч багш, судлаач, оюутан сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд өнөөдөр зохион байгуулж байна. Уралдаанд Зэвсэгт хүчний нэгтгэл анги, байгууллагын 80 гаруй алба хаагчид оролцож байгаа бөгөөд уралдаан алдаагүй зөв бичих, таталган бичгийг алдаагүй зөв унших, цэвэр сайхан бичих, уран бичлэг, компьютерт эх бичвэрийг монгол бичгээр шивэх гэсэн 5 төрлөөр өрсөлдөнө. Хоёр өдөр үргэлжлэх дээрх уралдаан төрөл тус бүр шилдэг 3 оролцогчийг шалгаруулж, шилдгүүдийн шагналын 5 дугаар сарын 9-ны өдөр Батлан хамгаалах яаманд гардуулан өгөх юм.
Ташрамд, Монгол хэлний тухай хуульд “2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино” хэмээн заасны хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний 21 нэгтгэл ангийн 26 алба хаагчийг хамруулсан үндэсний бичгийн сургагч багшийн дамжаа 45 хонгийн хугацаатай явагдаж байгаа бөгөөд тус дамжааны 8 суралцагч дээрх уралдаанд оролцож байгаа юм.