Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2019 оны 04 сарын 18 | enkhtuvshin
   

Хятадын Ардын чөлөөлөх армийн Баруун байлдааны ажиллагааны бүсийн дэд командлагч, дэслэгч генерал Лю Сяо Ву тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа билээ. Дэслэгч генерал Лю Сяо Ву өчигдөр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазартай хоёр улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцсон бол өнөөдөр үдээс өмнө БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нартай уулзаж, үдээс хойш ҮБХИС-д зочлов. 

2019 оны 04 сарын 18 | enkhtuvshin
   

БНМАУ-ЫН БААТАР Ц.ОЛЗВОЙ АГСНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨГ БОСГОЛОО

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ҮБХИС, \"Тусгаар тогтнолын үнэ цэнэ\" ТББ, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл хамтран БНМАУ-ын баатар Ц.Олзвойн бунханы дурсгалын хөшөөг шинэчилсэн байна. 

2019 оны 04 сарын 12 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны бүтцийн нэгжүүд, харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийслэл, дүүргийн цэргийн штабын удирдлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Спортын өдөрлөг" нөхөрсөг тэмцээнийг ҮБХИС-ийн нэрэмжит болгон амжилттай зохион байгуулж, аваргууд тодорлоо

2019 оны 04 сарын 12 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синь Хайминийг энэ сарын 10-ны өдөр хүлээн авч уулзсан юм. Энэхүү уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгааг онцлоод хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж ирснийг талууд илэрхийлж байв.

2019 оны 04 сарын 12 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийх ажлуудаа тодотгож, удахгүй ОХУ-д болох Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хурлын талаар мэдээлэл солилцлоо.

2019 оны 04 сарын 03 | enkhtuvshin
   

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадорж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх Бага хуралд оролцлоо.

2019 оны 04 сарын 03 | enkhtuvshin
   

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан бөгөөд энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан юм.

2019 оны 04 сарын 01 | enkhtuvshin
   

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Воусэнийг үүрэгт ажилдаа томилогдсонтой нь холбогдуулан Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 

2019 оны 03 сарын 23 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээнд оролцов.

2019 оны 03 сарын 19 | enkhtuvshin
   

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам түүний харьяа байгууллагуудад олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж байгаа тэргүүний алба хаагчдыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Монгол улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнажээ. Шагналыг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан нар гардуулан өглөө.

Нийт хуудас - 126   
1
Үйл явдалын хуанли
APRIL 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 4685732
Өнөөдөр зочилсон 813
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.