Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2014 оны 05 сарын 29 | enkhtuvshin
   

Ирэх наймдугаар сар тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын мэндэлсний 100 жилийн ойг давхар тэмдэглэж байна. Өнөөдөр түүний “Монгол Улсын гарамгай баатар” цол хүртсэн өдөр бөгөөд ЦДБЭЧ-ын өмнө байрладаг баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх ёслол боллоо.

2014 оны 05 сарын 29 | enkhtuvshin
   

Энэ сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын томоохон хот Хабаровскт Олон улсын цэргийн хөгжмийн “Амарын долгио” наадам болж, зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсаас Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид анх удаа оролцож байна. 

2014 оны 05 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх нээлттэй өдөрлөг  ирэх бямба гариг буюу 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11.40 цагт Чингисийн талбайд болно.

2014 оны 05 сарын 29 | enkhtuvshin
   

Лондонд төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн, Сингапур улсын Засгийн газартай хамтран Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлыг анх удаа 2002 оны 5 дугаар сард зохион байгуулснаас хойш жил бүрийн 6 дугаар сарын эхээр хийж хэвшсэн билээ. Энэ жил 13 дахь удаагийн форум 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд  зохион байгуулагдана.

2014 оны 05 сарын 22 | enkhtuvshin
   

Хувь тавилан хатуурхаж, тэднээс харах мэлмий, дуурсах сонсгол, эрхтэн юүг нь булаасан ч хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх тэдний амьдралд тэмүүлэх итгэл, хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужил, авьяас чадварыг нь салгаж харин чадаагүй юм.

2014 оны 05 сарын 22 | enkhtuvshin
   

АНУ-ын Засгийн газрын “Гавьяаны загалмай“ одон болон “Нэгдсэн хүчний сайшаал“ медалиар шагнагдаад буй хурандаа Т.Ганбатыг энэ өдрийн зочноор урилаа. Тэрбээр тус улсын конгрессмэнээс дөнгөж шагналаа хүлээн авсан юм.

2014 оны 05 сарын 22 | enkhtuvshin
   

Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Хийморь өөдөө Монгол цэрэг” тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр өдрийн турш болж, энхийг сахиулагчдын авхаалж самбаа, зориг тэвчээр, ур ухааныг сорилоо.

2014 оны 05 сарын 21 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2014 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад  албан ёсны айлчлал хийж байна.

2014 оны 05 сарын 19 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Монголын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төлөөлөгчид БНСУ-д айлчлахдаа Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жинтэй албан ёсны хэлэлцээ, уулзалт хийнэ.

2014 оны 05 сарын 19 | enkhtuvshin
   

2014 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага амжилттай өндөрлөлөө. Шинэ дайчид хуваарилагдсан анги, салбартаа очиж, цэргийн албаны эхний өдрүүдээ үдэж байгаа. Өчигдөрхөн л эрх дураараа явсан залууст дүрэм журманд захирагдсан цэргийн албанд дасна гэдэг амаргүй даваа.

Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4925120
Өнөөдөр зочилсон 1811
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.