Эрхэм зорилго

“Бага баян - Энхийн төлөө цогцолбор төв” ТӨҮГ нь Батлан хамгаалах салбарын цэргийн албан хаагчид, өндөр настан, ахмад дайчид, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн болон иргэдийг амрааж, эрүүл агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эмчилж сувилуулах бүх талын тааламжтай орчинг бүрдүүлж стандартад нийцсэн соёлтой үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Түүхэн замнал

timeline

facat

Хүчин чадал

Бага баян амралт:
“Бага баян-Энхийн төлөө цогцолбор төв” ТӨААТҮГ-ын “Бага баян” амралт нь нэг ээлжиндээ бүтэн люкс 2, хагас люкс 4, энгийн өрөө 6, нийтийн өрөө 4, зочны гэр болон 5 ханатай гэртэйгээр үйл ажиллагаа явуулж нэг ээлжиндээ өвөл зуны улиралд 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Амрагчдын ая тухтай амрах нөхцөлийг хангахын тулд биллъярд, теннис, караоке, нийтийн бүжгийн талбай зэрэг үйлчилгээ давхар үзүүлдэг.

ger

ger

ger

ger

ger

Энхийн төлөө цогцолбор төв

Тус цогцолбор 6,0 мянган ам метр ашигтай талбайтай, “Гурван од”-той зочид буудлын зэрэглэлийн 51 өрөөтэй.

restoran

Ресторан:
150-200 хүний суудалтай , хүлээн авалт, найр, хурим хийх боломжтой, рестораны дууны хэрэгслэлээр тоноглогдсон. Том саруул цонхтой гадагшаа гарах шууд хаалгатай

restoran

Хурлын танхим:
Саруул тохилог танхим, хурал зөвлөгөөн хийхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжтөй нэг ээлжиндээ 100, 50 хүн хуралдах боломжтой 2 зааланд хэлэлцээр хийж харилцан ярилцах, зөвлөлдөх нөхцлөөр хангагдсан.

restoran

Усан бассейн:
15м урт, 9м өргөн 3 замтай, 1,5-1,7 метрийн гүнтэй, бассейны усыг өдөр бүр азоноор цэвэршүүлэж, усан сандаа ямар нэг химийн бодис (хлор, хром) хэрэглэдэггүй. Улирал бүр дэлгэрэнгүй шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан усан бассейн, саун, хөвөгч хэрэгсэлүүдээр бүрэн хангагдсан, амрах талбайтай.

  • Гадна орчиндоо спорт тоглоомын талбайтай.
  • 6 авто машины дулаан байр, гаднаа автомашины зогсоолын томоохон талбайтай цогцолбор юм.

restoran restoran restoran restoran

Бага баян-Тэнгис чиглэлийн нийтийн тээврийн автобусны маршрут.