Нүүр хуудас   Авлигын эсрэг судалгаа   Гадаадын зээл тусламжийн мэдээлэл
Гадаадын зээл тусламжийн мэдээлэл
2016 оны 05 сарын 12 | enkhtuvshin
   

ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖААР ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР

Батлан хамгаалах яамнаас 2015 онд гадаадын нийт 6 улс, орны Засгийн газар, Батлан хамгаалах яамтай идэвхтэй хамтран ажиллаж 21 удаагийн тээвэрлэлтээр нийт 67,9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлийн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, эд материалын шинэчлэлтийг хийсэн нь өмнөх онд хүлээн авсан тусламжтай харьцуулбал гадаадын тусламжийн хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. Үүнд:

Австри Улстай 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулж, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт нийт 15,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүллээ.

Энэхүү эмнэлгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжүүд нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгад суурилуулагдаж, алба хаагчид болон иргэдэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах юм.
2015 онд гадаад улс орнуудаас дараах мөнгөн дүн бүхий буцалтгүй тусламжийг хүлээн авсан. Үүнд:

  • Зэвсэг, техник хэрэгсэл 49.5 тэрбум
  • Хувцас, материал, хэрэглэл 2.7 тэрбум
  • Төнөг төхөөрөмж 4.3 тэрбум
  • Барилгын засвар, үйлчилгээ 3.4 тэрбум зэрэг болно.

---оОо---

 

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2016 оны 05 сарын 12 )
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5178735
Өнөөдөр зочилсон 2332
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.