Нүүр хуудас   Бид авлигын эсрэг   Бид авлигын эсрэг
Бид авлигын эсрэг
2011 оны 05 сарын 06 | enkhtuvshin
   

Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үндэслэн авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах арга зүйн дагуу батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын онцлогийг тусгасан “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөө”-г боловсруулан  Батлан хамгаалахын сайдаар батлуулж, хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллав.

Батлан хамгаалах салбарт авлига үүсч болох шалтгаан нөхцөл, чиг хандлагыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах байнгын ажлын хэсгийг батлан хамгаалахын сайдын 2010 оны 72 дугаар тушаалаар байгуулан яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан  удирдаж байна.

Тус яам “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд 4 үндсэн тулгуурт чиглэлээр 33 арга хэмжээг тусган дараахь ажлуудыг гүйцэтгэв. Үүнд:

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн иргэн-цэргийн харилцааны судалгааны төвийн судлаач эрдэмтдээр гүйцэтгүүлсэн “Авлига, түүний шалтгаан нөхцлийг судлах нь” төслийн судалгаанд яамны шинжлэх ухаан-технологийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулав. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу үнэлгээний хороог шинэчлэн байгуулж, үнэлгээний хороонд оролцогч албан хаагчдаар сонирхолын зөрчилгүй болохыг тодорхойлуулан баталгаа гаргуулж улмаар хэрэгцээт бараа материал худалдан авах ажлыг зохион байгууллаа. Мөн Батлан хамгаалахын төсвийн ерөнхийлөн захирагчийн багц дахь урсгал зардлаар бараа, үйлчилгээ худалдан авах журамд батлан хамгаалахын сайдын тушаалаар өөрчлөлт оруулан  Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүллээ.

Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагуудад албан хаагчдын өрийн байдалд судлагаа хийж, 3 сарын цалингаас дээш өртэй албан хаагчдыг авлигад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг зохион байгууллаа.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ, харьяа байгууллагуудаас “хөрөнгө орлогын мэдүүлэг гаргавал зохих албан хаагч”-ийг тодорхойлж хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд бүрэн гаргуулж холбогдох мэдээ, тайланг “Авлигатай тэмцэх газар”-т хүргүүлж хэвшлээ.

“Авлигатай тэмцэх тухай” хууль тогтоомжийг яам, ЗХЖШ-ын албан хаагчдын хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд тусгуулж байна.

“Авлига, түүний шалтгаан нөхцлийг судлах нь” төслийн судалгааны дүнг салбарын бие бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэх, түүний мөрөөр авах арга хэмжээг боловсруулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар  тогтоолоор  “Төрийн  захиргааны  албан хаагчийн ёс зүйн дүрэм” батлагдсантай  холбогдуулан  Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн  хэрэгжилтийг  зохион  байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-ыг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Батлан хамгаалах яамны Ёс зүйн хороо”-г байгуулан ажилд нь оруулав.

Батлан хамгаалах сайдын нийтээр дагаж мөрдүүлэхээр 1991-2008  онуудад гаргасан 28 шийдвэр, батлан хамгаалах үйл ажиллагаатай шууд хамааралтай 25 хуулийг яам, ЗХЖШ-ын вэб сайтуудад байршууллаа.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Засгийн газрын тогтоолоор цэргийн зарим албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох , цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шийтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх асуудлыг журамлан батлуулсан нь цэргийн тэтгэвэрт гарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чухал арга хэмжээ боллоо.

Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх арга хэмжээг байгууллагын дотоод журмаар нарийвчлан зохицуулж, аль болохоор шат дамжлага багатай шууд шийдвэрлэдэг арга хэлбэрт шилжүүлэн ажиллав. Долоо хоногийн “Пүрэв” гаригаас бусад өдрүүдэд иргэдийг БХЯ-нд эрх бүхий албан тушаалтнууд цаг харгалзахгүй хүлээн авч холбогдох мэдээллээр хангаж байна.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ, харьяа анги байгууллагын үйл ажиллагааны талаар “Соёмбо” сонин, телевизийн “Дуулга” телестуди болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлж байна.

Гадаадын сургууль, дамжаанд суралцагчийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулж, шаардлага хангасан иргэдийг  Яам, ЗХЖШ-ын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн гадаад, дотоодын сургалтанд илгээж байна.

Төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, гадаад дотоодод сургалтад хамруулах, боловсон хүчнийг сэлгэн ажиллуулахтай холбоотой “журам”-уудад судалгаа хийж, улмаар шинэчлэн боловсруулж байна.

Яамны Үнэлгээний хороо бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу явуулж, тендерийн урилга, үр дүнг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл  болон Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-т байрлуулж байна. Төрийн өмч хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд ноцтой зөрчил дутагдал ирээгүй байна.
Тайлангийн хугацаанд “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилт, “Авлигын эсрэг хууль”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн биелэлтийг тухай бүр гаргаж Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.
Мөн ЗГХЭГ-т Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланг хавсралтын дагуу гарган хүргүүлсэн.
НҮБ-ын Энхийг сахиулах олон улсын бусад ажиллагаанд оролцох цэргийн албан хаагчдын сонгон шалгаруулалтанд хяналт тавин ажиллаж байна.

Шаардлагатай тохиолдолд Хяналт, шинжилгээний ажлын удирдамжуудад авлигатай холбоотой асуудлыг тусган шалгуулж дүгнэлт гаргуулан  удирдлагыг үнэн зөв мэдээллээр ханган ажиллаа.
Төсвийн хуваарилалт, зарцуулалтын талаар хагас, бүтэн жилээр, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай тендер зарлан явуулах, шалгаруулах ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хөндлөнгийн ажиглагч оруулах ажлыг тогтмол хийж байна. 2010 онд гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гараагүй учир нийтэд мэдээлээгүй байна.
Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд шударга ёсны шалгуур, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалт тусгуулах ажлыг боловсруулж байна.

Авлигын тухай мэдээлэл хүлээн авах утас, бүртгэлийг Мэдээлэл, хяналт шинжилгээний газар зохион байгуулж байна.

Офицер, ахлагчийн алба хаах журмыг мөрдлөг болгон боловсон хүчнийг сэлгэн ажиллуулах арга хэмжээг Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын хүний нөөцийн нэгжүүд гүйцэтгэж байна.

Гэвч ажлын хэсгийн зохион байгуулалт, цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаалан авлигад өртөж болзошгүй албан тушаалын жагсаалтыг гаргаж олон нийтэд зарлаагүй, авилгалд өртөж болзошгүй ажлын байранд тухайн ажилтанг 4 жилээс дээшгүй хугацаагаар ажиллуулж, цаашид сэлгэн ажиллуулж байх, дотоод аудит, гэнэтийн шалгалтын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг ажлууд бүрэн хэрэгжээгүй байна.

Авлигын бүхий л хэлбэрийн илэрлийг таслан зогсоох, авлигын эсрэг төлөвлөгөөний биелэлтийг хангуулахад батлан хамгаалахын бүх шатны байгууллагууд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэжээ.

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2011 оны 05 сарын 06 )
Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4925084
Өнөөдөр зочилсон 1775
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.