М Э Д Э Г Д Э Л
2011 оны 05 сарын 12 | enkhtuvshin
   

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
М Э Д Э Г Д Э Л

2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр                                                                        Улаанбаатар хот

Авлигын эсрэг хамт олон болох тухай

           Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн, Монгол орон даяар өрнөсөн “Авлигатай тэмцэх, шударга ёсыг хэрэгжүүлж, авлигын эсрэг хөдөлгөөнд нэгдэн орох” үзэл санааны дор нэгдэн “АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТ ОЛОН БОЛОХ”-оо эрмэлзэн мэдэгдэж байна.

          Үндэсний эдийн засгийн болон нийгмийн хөгжил, ардчилал, эрх чөлөө, шударга ёсонд харш, “Авлига” гэдэг үл тэвчих үзэгдлийн эсрэг тэмцэх, иргэдийн амьдралд үзүүлэх “Авлига”-ын хортой нөлөөг арилгахад Батлан хамгаалах төрийн захиргааны төв, түүний харьяа байгууллагууд өөрөөсөө эхлэн үйл ажиллагаа, үйлчилгээгээ  иргэдэд нээлттэй, ил тод болгож, шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй хүргэнэ.

         Авлигын эсрэг хийх тэмцлийг бүхий л чиглэлээр хүчтэй өрнүүлэхэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд олон нийтийн өргөн оролцоо, хамтын хүчин чармайлтад түшиглэн авилгын бүхий л хэлбэрийг үл тэвчнэ.

          Манай хамт олон, Төрийн албан хаагчийн хувьд  өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй, соёлтой,  шударга ёсыг эрхэмлэн ажиллаж, хуулийг сахин биелүүлэх болно.
Манай хамт олны санал санаачлагыг авлигын эсрэг тэмцэгч бүхэн дэмжиж ажиллахыг уриалж байна.

       Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

САЙД Л.БОЛД

“АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТ ОЛОН БОЛОХ”-оо
эрмэлзэн мэдэгдэж байна.


БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД  С.БААСАНХҮҮ

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ М.БОРБААТАР

СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.БАЯРСАЙХАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА ДЭД ХУРАНДАА Ш.СҮХБААТАР

БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА ХУРАНДАА Х.БАТСАЙХАН

МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА ХУРАНДАА  Н.БЯМБАДОРЖ

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА ХУРАНДАА  И.БАТБОЛД
                                                                                      
САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН  ДАРГА  Д.ЖАРГАЛСАЙХАН

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2011 оны 05 сарын 12 )
Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4925116
Өнөөдөр зочилсон 1807
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.