Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Яамны тухай   Эрхэм зорилго, Стратегийн зорилт, Тэргүүлэх чиглэл
Эрхэм зорилго, Стратегийн зорилт, Тэргүүлэх чиглэл
2019 оны 01 сарын 28 | Enkhtuvshin
   

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах явдал мөн.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  • Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлого, зорилтыг тодорхойлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх;
  • Улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур эрх ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх;
  • Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт нийцсэн орон нутгийн хамгаалалт, улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөлт, тогтолцоог боловсронгуй болгох;
  • Улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа нь иргэн бүрийн оролцоонд тулгуурлаж, цэргийн албыг иргэний төлөвшил, эх оронч үзэл хүмүүжлийн үндэс байх бодлогыг хэрэгжүүлэх;
  • Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх;
  • Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлж, хөгжлийн төлөвлөлтийг шинэчлэн тодорхойлж, зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах арга хэмжээг чухалчлан бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх;
  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх бодлого баримтлах;
  • Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгож, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
  • Батлан хамгаалах салбарт ажиллагсдын алба хаах нөхцөлийг сайжруулж, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх хууль тогтоомжийн төсөл, бодлогын төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
  • Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийг боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохицуулах;
  • Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах;
  • Батлан хамгаалах салбарын дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

 

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2019 оны 01 сарын 28 )
Үйл явдалын хуанли
FEBRUARY 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28    
Статистик
Нийт зочид 4447760
Өнөөдөр зочилсон 2667
Нийт мэдээлэл 75
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.