Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2020 оны 10 сарын 01 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрхэм хүндэт ахмадууд аа!

Эх орныхоо хөгжил дэвшил, улс орныг батлан хамгаалах үйл хэрэг, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд Та бүхэндээ "Олон улсын ахмадын баяр"-ын өдрийн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 онд жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг "Олон улсын ахмадын баяр" болгон дэлхий даяар албан ёсоор тунхаглан зарласны дагуу манай улс ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэж байна.

2020 оны 09 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, аливаа нөхцөлд үүргээ биелүүлэх боломжоор хангах тогтолцоог төлөвшүүлнэ" гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан. Энэхүү баримт бичиг бодит ажил болж өнөөдөр Батлан хамгаалах яамны офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийн хөнгөлттэй үнээр орон сууцаа өмчилж авах батламжаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас гардан авлаа.

2020 оны 09 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.

2020 оны 09 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн ахмад настнууддаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

2020 оны 09 сарын 25 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах арга зүйн цугларалтад оролцож, үүрэг, чиглэл өглөө.

2020 оны 09 сарын 25 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи /ШУА/ хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах яам ба ШУА, тэдгээрийн харьяа сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, профессоруудын оюуны болон материаллаг баазад түшиглэн улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа, хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах нөхцөлийг харилцан бүрдүүлж, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

2020 оны 09 сарын 24 | enkhtuvshin
   

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг Батлан хамгаалах яаманд ирэх үед Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр угтаж, төрийн Хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Батлан хамгаалах яаманд ажиллах үеэр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтанд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан амжилт хүсэж, үг хэлсэн юм.

2020 оны 09 сарын 21 | enkhtuvshin
   

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, алдар түүхт дайчин замналтай ҮБХИС-ийн 90 дэх удаагийн төгсөлт өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус төгсөлтийн ёслолын арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

2020 оны 09 сарын 16 | enkhtuvshin
   

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хурандаа Д.Ганхуягийг Төрийн нарийн бичгийн даргаар жинхэллээ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай. 1995 онд Нийслэлийн 87 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, 2004 онд Америкийн Нэгдсэн Улсад Армийн санхүүгийн офицерын сургууль, 2008 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дайны коллежийн дээд дамжаа, 2011 онд ҮБХИС-ийн магистрын дамжааг тус тус төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, нийтийн удирдлагын магистр.

2020 оны 09 сарын 11 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкофийг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг бэхжүүлэн, харилцан туршлага солилцох, цэргийн алба хаагчдын боловсрол, сургалтыг эрчимжүүлэн, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

Нийт хуудас - 142   
1
Үйл явдалын хуанли
OCTOBER 2020
SUN M T W TH F S
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
Статистик
Нийт зочид 6436242
Өнөөдөр зочилсон 5827
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.