Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2020 оны 07 сарын 11 | enkhtuvshin
   

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө залуу нас, амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн дайнд оролцсон ахмад дайчид, чөлөөнд байгаа болон бэлтгэл генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар, хилийн чанадад даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, Төрийн цэргийн байгууллага, түүний дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой-Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

2020 оны 07 сарын 10 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр томилогдон Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнд амжилт хүсээд "Батлан хамгаалах салбар бол миний хайртай салбар. Энэ салбарыг амжилттай удирдсан Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд танд талархаж байгаагаа илэрхийлье. 

2020 оны 06 сарын 29 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаа нарт хурандаа цол олголоо. Тодруулбал, БХЯ-ны ГХАГ-ын бодлого, Америк, Австрали, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Нямсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт, ҮБХИС-ийн БХУА-ийн Цэргийн стратегийн төвийн ахлах багш, дэд хурандаа С.Жавхлансүрэн, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн албаны дарга, шалгагч нисгэгч, дэд хурандаа Т.Энхбат нарын зарим цэргийн алба хаагч хурандаа цол хүртсэн юм.

2020 оны 06 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам”-ын төслийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Шинэ төмөр зам”-ын төслийн хүрээнд төмөр замын суурь бүтэц, гүүр хоолойн хиймэл байгууламж болон өртөө зөрлөгийн барилга барих үүрэгтэй оролцож байгаа бөгөөд төлөвлөгөөт ажлын явц 87 хувьтай байгаа аж.

2020 оны 06 сарын 26 | enkhtuvshin
   

ТИКА нь хүмүүнлэгийн олон арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Коронавирусийн цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 500 ширхэг нүүрний хаалтыг хандивлав. Дээрх нүүрний хаалтуудыг ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа С.Батболдод хүлээлгэн өгсөн бөгөөд, энэ арга хэмжээнд БНТУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Тамэр Аккан болон албаны бусад хүмүүс байлцлаа.

2020 оны 06 сарын 12 | enkhtuvshin
   

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордонд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоонд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ёорн Розенберг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

2020 оны 06 сарын 09 | enkhtuvshin
   

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж болон амны хаалт зэргийг Улсын онцгой комисст хандивласаар байгаа билээ. Энэ удаад “Глобал Ацетилен” компаниас Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчилтөрөгчийн аппаратыг хандивлав. 

2020 оны 05 сарын 04 | enkhtuvshin
   

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монгол генерал төв"-ийн тэргүүн, доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн гол онцлог юу вэ?
-Энэ өдөр амьд түүх болсон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ажил, амьдралынх нь туршлага, туулж өнгөрүүлсэн замналыг нь залуу, хойч үеийнхээ оюун санаанд бага ч атугай шингээе гэж зорьдог. Үүний тулд жил бүр олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ахмад генералууд маань хүнд цаг үеэс өнөөдрийн нийгэмд хэрхэн шилжсэн, цэргийн дарга ямар байх ёстой гэхчлэн хууч дэлгэсэн сайхан ярилцлагууд өгөх, төвлөрсөн арга хэмжээ, уулзалтууд буюу оюутан залуус, томоохон албан байгууллагуудад эх оронч үзлийн талаар яриа, таниулга хийх гээд нийгэмд хандсан олон ажил, арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад төвлөрсөн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, цэрэг-эх оронч яриа, таниулгыг хийх боломжгүй болсон.

2020 оны 05 сарын 04 | enkhtuvshin
   

Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2019 онд хэд хэдэн журмыг боловсруулж шинэчлэн батлуулсан юм. Үүнтэй холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржоос тодруулга авлаа.

2020 оны 04 сарын 27 | enkhtuvshin
   

Монгол Улсын эрхэм генералууд аа!

Эдүгээгээс 76 жилийн тэртээ буурал Европт дэлхийн их дайны гал ид дүрэлзэн, Дорно зүгт милитаристуудын зэр зэвсэг хангинан түрэмгийллийн аюул нүүрлэж байсан хүнд бэрх цаг үед Монгол төр 11 хүнд генерал хэмээх цол анх олгосон нь цэргийн байгуулалтын нэгэн шинэ үе эхэлж буйг нотолсон түүхэн шийдвэр байсан юм.

Нийт хуудас - 138   
1
Үйл явдалын хуанли
JULY 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 6132818
Өнөөдөр зочилсон 1246
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.