Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Батлан хамгаалах яамны мэдээлэл
2019 оны 11 сарын 02 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын тушаалаар БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Ганбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

2019 оны 10 сарын 30 | enkhtuvshin
   

УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 27-нд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг баталсан байдаг.  Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого баримт бичиг, Батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулах юм.  Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг өнөөдөр /2019.10.29/ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд гардуулан өглөө. Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Цэргийн штабын хамт олон  Монгол Улсын анхны Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулснаа батлуулан хүлээн авлаа.

2019 оны 10 сарын 26 | enkhtuvshin
   

БНХАУ-ын У Хань хотод Дэлхийн цэргийн спортын зуны 7 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Тус наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан “Алдар” спорт хорооны 82 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэдэнтэй уулзаж, У Хань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ.

2019 оны 10 сарын 21 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

2019 оны 10 сарын 11 | enkhtuvshin
   

Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.

2019 оны 10 сарын 11 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай 181 дүгээр зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.

2019 оны 10 сарын 07 | enkhtuvshin
   

Хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ийнхүү УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо.

2019 оны 10 сарын 03 | enkhtuvshin
   

Төрийн торгон цэрэг хэмээх нэрээр ард түмэндээ алдаршсан Зэвсэгт хүчний 032 дугаар анги үүсэн байгуулагдсан түүхт 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхийн цаг хугацаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн тус ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Одон гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр болон тус ангийн үе үеийн захирагч нар оролцлоо. 

2019 оны 09 сарын 30 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны удирдлагууд  "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан БХЯ түүний харьяа байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

2019 оны 09 сарын 30 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат барилгачин, хошууч генерал Х.Жүгдэрнамжилын нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ анги нь батлан хамгаалах салбартаа бүтээн байгуулалтыг өрнүүлдэг бөгөөд барилга инженерийн тусгай хороо байхаас эхлээд улс орны бүтээн байгуулалт, Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр нь яндашгүй их юм. 

Нийт хуудас - 131   
1
Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5377304
Өнөөдөр зочилсон 1334
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.