Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Батлан хамгаалах яамны мэдээлэл
2020 оны 01 сарын 25 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Жак Пелэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургуульд Олон улсын Улаан загалмайн хороо оролцож буйд талархал илэрхийлээд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

2020 оны 01 сарын 25 | enkhtuvshin
   

Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Нийслэл болон Өмнөговь аймагт зохион байгууллаа. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цугларалтыг нээж Цэргийн штабын дарга нарт үүрэг даалгавар өгч, 2019 онд ажил үйлсээрээ манлайлсан Нийслэл болон Баян-Өлгий, Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарт өргөмжлөл гардууллаа. Онолын болон дадлагын гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдсэн цугларалт “Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах нь” сэдвийн дор явагдлаа. Онолын хэсгээр цугларалтад оролцсон бүрэлдэхүүнд Дайчилгааны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон тус хуультай холбогдсон бусад заалт, дүрэм, журмуудын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгсөн.

2020 оны 01 сарын 25 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн хурлыг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж удирдаж явууллаа. Уг хуралд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн гишүүд болон тус яамны харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын салбар зөвлөлүүдийн дарга, гишүүд оролцсон юм.

2020 оны 01 сарын 20 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамнаас Төрийн ёслолын хүндэт харуул (Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим)-ын, торгон цэрэг (морьт)-ийн дүрэмт хувцас, хэрэгслэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчлэх төслийн хүрээнд сонгон шалгаруулах уралдааныг зарлаж байна.

2020 оны 01 сарын 20 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

2020 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан төвийн зургаан дүүргийн 381 цэгт түлш түгээж байна.

2020 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын "Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах нь" сэдэвт цугларалтыг 2020 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам Өмнөгөвь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран орон нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулж явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2020 оны 01 сарын 10 | enkhtuvshin
   

"Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-т Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлжээ. Сургалтын хоёр дахь шатанд зөвхөн аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар батлан амжилттай хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөр хэрхэн биеллээ олж, ажил хэрэг болсон, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

2019 оны 12 сарын 30 | enkhtuvshin
   

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагч, ахмад буурлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

2019 оны 12 сарын 28 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд алба хааж, ажиллаж буй генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагч, чөлөөнд байгаа ахмад буурлууд, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэндээ 2020 оны шинэ жилийн мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002566
Өнөөдөр зочилсон 1048
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.