Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТАД ОРОЛЦОГСДОД ХАНДАЖ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮГ
2016 оны 10 сарын 10 | enkhtuvshin
   

Эрхэм генерал, офицерууд аа,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн Та бүхэнтэй Батлан хамгаалахын сайдын хувиар анх удаа уулзаж байна.

Би бээр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойших багахан хугацаанд олон жилийн турш салбартаа хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг Та бүхэнтэйгээ хамтран хийж чадсанаа тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ болохыг Улсын Их Хурал анхааран үзэж "Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай" хуулиар Батлан хамгаалах яамыг Ерөнхий чиг үүргийн яам байхаар баталлаа. Энэ нь төр, засгийн зүгээс бидэнд хүлээлгэж байгаа томоохон үүрэг, хариуцлага мөн гэж үзэх учиртай.

Ажлаа хүлээж авснаас хойш "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр", түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлох, "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулах зэрэг ажлуудад голлон анхаарлаа.

Түүнчлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд батлан хамгаалах сайдын төсвийн багцад тусгах саналыг нэлээдгүй сайн боловсруулан шийдвэрлүүлж байна.

Энэ хугацаанд яам, ЗХЖШ, Зэвсэгт хүчний зарим анги, салбаруудын бодит байдалтай танилцаж тодорхой мэдээлэлтэй боллоо.

Иймд би цаашид та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх бодлого, зорилт, арга хэмжээний талаар товч хэдэн санаа хэлье.

"Мэргэжлийн Засгийн газар"-ын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах асуудлаар тусгасан зорилго, зорилтуудын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

1. "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс"-т нийцүүлэн батлан хамгаалах тогтолцооны хууль, тогтоомжийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд "Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль", "Улсын нисэхийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан батлуулна.

2. Батлан хамгаалах тогтолцооны шинэчлэн батлагдсан хуулиудтай уялдуулан батлан хэрэгжүүлэх дүрэм, журмуудыг боловсруулж, баталгаажуулах ажлыг цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх болно.

3. Зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгох бодлого, зорилтын хүрээнд түүний бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчнийг бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх, дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах төлөвлөлтийг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх "Зэвсэгт хүчин-2030" дунд хугацааны стратегийн баримт бичгийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар батлуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

4. Агаарын цэргийг бэхжүүлэх зорилтын хүрээнд агаарын хил, орон зайн хяналтыг сайжруулах, агаараас халхлах чадавхыг нэмэгдүүлэх, агаарын цэргийн удирдлагын автоматжуулсан нэгдсэн системийг бий болгох, цэргийн нөөц аэродромуудыг сэргээн сайжруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллана.

5. "Орон нутгийн хамгаалалтын тухай" хуулийн төслийг боловсруулж, "Дайчилгааны тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар нийт иргэдийн оролцоонд тулгуурласан батлан хамгаалах тогтолцоог төлөвшүүлнэ.

6. НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энхийг дэмжих ажиллагааны төв штаб, ажиллагааны хүчний командлалын удирдах албан тушаалд ажиллах офицеруудын тоог нэмэгдүүлэх, цэргийн цагдаа, инженерийн салбаруудыг бэлтгэж, оролцуулах бодлого баримтална.

7. Батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, оновчтой байршуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

8. Батлан хамгаалах гадаад харилцаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд бусад улс, оронтой цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана.

9. Цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилтын хүрээнд цэргийн анги, байгууллага нэг бүрийг хүний хөгжлийн орчин байх нөхцөлийг бүрдүүлэх, цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.

10. Цэргийн албыг иргэний төлөвшилт, эх оронч үзэл, хүмүүжлийн үндэс байх бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ.

Эрхэм генерал, офицерууд аа!

Батлан гаргасан  хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болон Төр, засгийн бодлого, хөтөлбөрт оруулж чадсан зорилт, арга хэмжээгээ бодит үр дүнд хүргэх ажил одоо Та бидний өмнө хүлээгдэж байна.

Батлан хамгаалахын хэмжээнд хууль тогтоомжуудыг ягштал сахин биелүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байх, сахилга дэг журмыг бэхжүүлэх, нэгэн зорилгын дор хамтран зүтгэх нь хөгжил дэвшилд хүргэх чухал хөшүүрэг бөгөөд хугацаат цэргийн алба хаагчаас эхлээд бүх шатны командлагч, захирагч, дарга Та нарын эрхэм үүрэг гэдгийг энд цохон тэмдэглэе.

Энэ удаагийн Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт нь "Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин ба цэргийн сургалт, бэлтгэл" гэсэн сэдвээр явагдаж байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгээр мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхээр тодорхойлсон зорилготой нийцсэн цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна.

Миний ойлгож байгаагаар заах арга зүйн цугларалтаар та бүхний хөндөж ярьсан гол сэдэв бол Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоонд шилжүүлэх асуудал. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоонд шилжих онол, практикийн зарим асуудлыг энэ удаагийн цугларалтаар судалж, нэгдсэн ойлголтод хүрсэн гэдэгт би итгэлтэй байна.

Тогтолцоо, хэлбэрийг өөрчлөх, шинэчлэх зохион байгуулалтын шинжтэй ажлыг хийх нэг хэрэг. Харин агуулгын хувьд арга зүй, аргачлалыг шинэчлэх, тавигдах шаардлагыг дээшлүүлэх, мэргэжлийн цэргийн стандартад хүргэх дадлага, сургуулийг явуулахад нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, бас уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэ сэтгэлгээ, хандлага, зоримог шийдэл шаарддаг гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх аа.

Өөрөөр хэлбэл өнөөгийн цэргийн урлагийн хөгжил, аюулгүй байдлын нөхцөл байдалд тохируулан бодит байдалд ойртуулсан, дэс дараатай, тасралтгүй, харилцан уялдаатай сургалт, бэлтгэлийг чанартай явуулснаар хуулиар хүлээсэн үндсэн үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэх мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин болох зорилгыг хангах үндэс бүрдэнэ гэдгийг сануулъя.

Бас тодотгон нэмж, тогтож хэлэх нэг зүйл бол төрийн цэргийн байгууллын хэмжээнд дагаж мөрдөх дүрэм, журам, стандарт хэм хэмжээг боловсронгуй болгон албажуулах, мөрдөн хэрэгжүүлэх зорилт нэн тулгамдаж байна.

Цэргийн байгууллагын аливаа үйл ажиллагаа тогтоосон нэг хэм хэмжээний дагуу явагдаж, хууль дүрмүүдийг хэлбэрэлтгүй мөрдөж, тушаал, шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлж, биелэгдэж байх ёстой.

Төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хэрэгжүүлж байхаар боллоо. Цэргийн байгууллагуудын харилцан ажиллагаа, бэлтгэлжилтийг хангах хамтарсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийн хэрэгжилтэд хяналт тавих, сургалтын нэгдсэн стандарт бүрдүүлэх ажиллагаанд Та бүхний санал, санаачлага хэзээ хэзээнээс илүү шаардлагатай байна.

Сүүлийн үед улс, орнууд цэргийн уралдаан, тэмцээн өргөнөөр зохион байгуулах болжээ. Эдгээр уралдаан, тэмцээн нь цэргийн алба хаагчдыг сурах, хөгжих хүсэл тэмүүллийг өдөөх хөшүүрэг болохоос гадна харилцан туршлага солилцох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, ард иргэдэд цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна гэж би харж байгаа. Хамгийн гол хүрэх үр дүн нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн, бие биенээ орлон ажиллах чадвартай, мэргэшсэн баг бүрэлдэхүүн бий болж мэргэжлийн цэргийн стандартад ойртох томоохон алхам болно гэдгийг биеийн тамир, спортоор хүмүүжсэн хүний хувьд бат итгэлтэй хэлж чадна.

Зэвсэгт хүчний нүүр царай, хөгжил дэвшил  юуны өмнө Та биднээс л шалтгаална. Өнөөдөр улсын маань эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч хямралаас бид нар бүгдээрээ, хамтын хүчээр, та бүхний дэмжлэгээр

Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4925099
Өнөөдөр зочилсон 1790
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.