Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД НОЁН ПАТРИК МӨРФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2018 оны 10 сарын 12 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны даргын үүрэг гүйцэтгэгч, ноён Патрик Мөрфийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Патрик Мөрфийг Монгол Улсад айлчлал хийж байгаад талархал илэрхийлсний зэрэгцээ 2 орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахад таатай байгаагаа хэлэв. 


Түүнчлэн талууд 2 орны нийтлэг эрх ашиг, сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан 1991 онд анх Батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтоосноос хойш 2 улсын Батлан хамгаалах салбар бүх түвшний харилцан айлчлал хийх, батлан хамгаалах салбарын шинэчлэлийг дэмжих, Зэвсэгт хүчний энхийг сахиулах хүчний чадавхыг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав. Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад талархан, бахархдаг гэж ноён Патрик Мөрфи онцоллоо.

Үйл явдалын хуанли
APRIL 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 4685617
Өнөөдөр зочилсон 698
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.