Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЭЛЧИН САЙД ДОАН ТХИ ХЫӨНГТЭЙ УУЛЗАВ
2019 оны 01 сарын 23 | enkhtuvshin
   

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг БНСВУ-ын Батлан хамгаалахын сайдын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод ирүүлсэн шинэ жилийн мэндчилгээг уламжиллаа.

Талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцсон. Тодруулбал, хоёр орны батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхжиж байгаа бөгөөд цаашид бие бүрэлдэхүүнийг сургах, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой талаар онцлов.

Уулзалтын төгсгөлд 2013 онд байгуулсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр батлан хамгаалах, Зэвсэгт хүчний өндөр, дунд түвшний харилцан айлчлал хийх, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал нэгдсэн юм.

Үйл явдалын хуанли
FEBRUARY 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28    
Статистик
Нийт зочид 4447717
Өнөөдөр зочилсон 2624
Нийт мэдээлэл 75
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.