Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МАРШАЛ Г.К.ЖУКОВЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
2019 оны 02 сарын 22 | enkhtuvshin
   

ОХУ жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдрийг “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ болон Беларусь улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, орос иргэдийн төлөөлөл өнөөдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөө, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. 

ОХУ-д “Эх орноо хамгаалагчдын өдөр” буюу цэргийн баярыг 1918 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдөр ОХУ-ын хотуудад цэргийн ёслолын жагсаал, үзэсгэлэн, тусгай тоглолтууд болдог байна.

Манай Зэвсэгт хүчний хувьд жил бүрийн энэ өдөр Монгол Улсын газар шороо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Зөвлөлтийн дайчиддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай юм.

Үйл явдалын хуанли
MARCH 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 4597211
Өнөөдөр зочилсон 3922
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.