Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛ ӨНДӨР ГЭДГИЙГ ОЛОН УДАА СОНССОН
2019 оны 02 сарын 22 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг өнөөдөр Олон улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн бүсийн төлөөлөгчийн газрын хуулийн хэлтсийн дарга, хатагтай Маргерита Дасканиог хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар бригадын генерал Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчин Олон улсын Улаан загалмайн хорооны Зүүн бүсийн төлөөлөгчийн газартай 1996 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд манай цэргийн алба хаагчдыг Зэвсэгт мөргөлдөөний тухай хуулийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд Олон улсын Улаан загалмайн хороо 2005 оноос хойш оролцож иржээ. Энэ жилийн сургуульд ч мөн адил тодорхой бүрэлдэхүүнийг оролцуулахаар болсон нь бидний хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн нэг илрэл юм" хэмээн олон асуудлаар ярилцсан юм. Мөн хатагтай Маргерита Дасканио "Ажиллагааны газар оронд монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэл өндөр гэдгийг олон удаа сонсч, бахархаж ирсэн. Зэвсэгт мөргөлдөөний тухай хуулийн сургалтуудад ч тэр эрчээрээ идэвх санаачилгатай оролцож байдагт баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллахад их сайхан байдаг" гэж байв.

Соёмбо сонин

Үйл явдалын хуанли
MARCH 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 4597144
Өнөөдөр зочилсон 3855
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.