Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
АЛБА ХААГЧДЫН ЭНГЭРТ ОДОН, МЕДАЛЬ ГЯЛАЛЗАЖ БАЙНА
2019 оны 03 сарын 19 | enkhtuvshin
   

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам түүний харьяа байгууллагуудад олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж байгаа тэргүүний алба хаагчдыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Монгол улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнажээ. Шагналыг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан нар гардуулан өглөө.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор ҮБХИС-ийн ЦНС-ийн захирал, хурандаа Ж.Цэрэнчимэд, Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн тасгийн дарга, дэд хурандаа Ш.Батсайхан, ҮБХИС-ийн ахмад багш, бэлтгэл хурандаа Г.Пүрэвзав, ҮБХИС-ийн ахмад багш, бэлтгэл дэд хурандаа Д.Жамбаа нарыг, "Алтан гадас одон"-гоор ҮБХИС-ийн мэдээллийн баазын мэргэжилтэн Ж.Бямбасүрэн, Цэргийн төв эмнэлгийн сувилагч З.Түмэндээ, "Цэргийн гавьяаны одон"-гоор ЦДБЭЧ-ын ахмад бүжигчин П.Цэнд-Аюуш нар шагнагдав. "Цэргийн хүндэт медаль"-аар ҮБХИС-ийн математик, мэдээллийн технологийн дарга, ахмад В.Бат-Эрдэнэ, Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн клиникийн их эмч, дэд хурандаа Д.Нямдорж, ҮБХИС-ийн ЦНС-ийн ахлах багш, дэд хурандаа Б.Мөнх-Учрал, Ц.Дунгармаа, ҮБХИС-ийн ЦНС-ийн багш, дэд хурандаа Л.Гантогтох нарыг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар ҮБХИС-ийн мэргэжилтэн С.Болорцэцэг, ЦДБЭЧ-ын аж ахуйн албаны үйлчлэгч Д.Цэцэг, Цэргийн төв эмнэлгийн боолтын сувилагч Ч.Отгонсүрэн, тус эмнэлгийн сувилахуйн арга зүйч Ц.Болормаа нарыг шагнасныг гардуулан өглөө. Харин Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Дайчин алдар-II" медалиар БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, хошууч Э.Цэнгүүн, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хувцасны хангалтын агуулахын дарга Б.Уянга, "Дайчин алдар III" медалиар БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, ахмад Д.Бат-Өлзий нар, "Эх орны төлөө III" хүндэт тэмдгээр БХЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн, дэслэгч Ц.Хишигсүрэн нар энгэрээ мялаалгав. Мөн энэ үеэр ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар БХЯ-ны нууцын дарга, хошууч О.Ууганбаярт дэд хурандаа цол, БХЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, ахмад Э.Түшигт хошууч цол, БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Я.Эрдэнэбилэгт ахмад цол олгосныг гардуулан өгсөн юм.
Дэд сайд Т.Дуламдорж шагнагдсан алба хаагчдад Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе гэв.

"Соёмбо" сонин

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 4996911
Өнөөдөр зочилсон 2641
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.