Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЭЛЧИН САЙД ДЭВИД ВОУСЭНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019 оны 04 сарын 01 | enkhtuvshin
   

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Воусэнийг үүрэгт ажилдаа томилогдсонтой нь холбогдуулан Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд "Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд 2014 оны 12 дугаар сард Австрали улсад айлчлан хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурж, яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулж байна. Санамж бичгийн хүрээнд манай цэргийн алба хаагчид Австрали улсын Команд штабын коллежид 2015 оноос хойш суралцаж байна. 2006 оноос хойш олон улсын энхийг дэмжих сургууль болон өргөжсөн "Хааны эрэлд" сургуульд Австрали улсын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцуулж байгаад, төслийн шугамаар Цэргийн төв эмнэлгийн Хүүхдийн тасгийг тохижуулж, шаардлагатай оношилгооны багаж хэрэгслээр туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье" гээд цаашид энхийг дэмжих, хамтарсан сургууль, цэргийн эмнэлэг зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцсон юм.


Мөн сайд Н.Энхболд Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Дэвид Воусэн хоёр улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцааг хөгжүүлэхэд бүх талаас нь анхаарч ажиллана хэмээн уулзалтын төгсгөлд онцолсон юм.

Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4925134
Өнөөдөр зочилсон 1825
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.