Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ӨРГӨН ХҮРЭЭНД ЯРИЛЦАВ
2019 оны 04 сарын 18 | enkhtuvshin
   

Хятадын Ардын чөлөөлөх армийн Баруун байлдааны ажиллагааны бүсийн дэд командлагч, дэслэгч генерал Лю Сяо Ву тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа билээ. Дэслэгч генерал Лю Сяо Ву өчигдөр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазартай хоёр улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцсон бол өнөөдөр үдээс өмнө БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нартай уулзаж, үдээс хойш ҮБХИС-д зочлов.

Эхлээд БХЯ-ны СБТГ-ын бригадын генерал Г.Сайханбаяр түүнийг БХЯ-нд хүлээн авч уулзсан. Бригадын генерал Г.Сайханбаяр хоёр улс 2013 онд  "Цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах тухай" Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлж байгааг дурдаад 1993 оноос БНХАУ-ын БХЯ-наас Монгол Улсын БХЯ-нд үзүүлсэн буцалтгүй тусламж нь Монголын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байж ирснийг цохон тэмдэглэв. Мөн тэрээр манай цэргийн алба хаагчдыг Хятадын Ардын Чөлөөлөх армийн цэргийн сургуулиудад суралцуулж байдагт талархал илэрхийлсэн юм.

Үүний дараа дэслэгч генерал Лю Сяо Ву тэргүүтэй төлөөлөгчид ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай уулзав. Хошууч генерал Р.Сүхбат "Манай сайхан оронд тавтай морилж байна уу. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд цэргийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Хоёр орны цэргийн харилцаа нь бүх түвшний айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хоёр талын хамтарсан сургууль, цэргийн боловсон хүчин бэлтгэх, БНХАУ-ын БХЯ-наас буцалтгүй тусламж үзүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын форум, эрдэм шинжилгээний хуралд хамтран оролцох зэрэг бүх чиглэлээр хөгжиж байна" гээд хэд хэдэн асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулийг үргэлжлүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ өдөр ХАЧА-ийн төлөөлөгчид ҮБХИС-д зочилж, хоёр орны цэргийн сургуулиудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Уулзалтын эхэнд ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан тус сургууль 2002 онд Хятад хэлний танхим байгуулж, жил бүр анхан, дунд шатны дамжаанд 20 гаруй цэргийн алба хаагчийг сургаж байна. 2014 оноос жил бүр Хятадын Ардын Чөлөөлөх армийн 2 офицерийг ҮБХИС-д хүлээн авч, Монгол хэлний дамжаа болоод зарим тохиолдолд магистрын сургалтад хамруулж байгаа.

Яг өнөөдөр гэхэд Хятадын Ардын Чөлөөлөх армийн 2 офицерийг суралцуулж, БНХАУ-ын Хятад хэлний багш нарын холбооны 1 багшийг нэг жилийн хугацаатай ажиллуулж байна гээд цаашид БНХАУ-ын ХАЧА-ийн сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ болон ижил төсөөтэй байгууллагуудтай харилцаа тогтоох, багш, суралцагч солилцоог тогтмолжуулах, цэргийн түүхийн чиглэлээр хамтрах зэрэг олон асуудлаар ярилцсан. Уулзалтын дараа дэслэгч генерал Лю Сяо Ву ҮБХИС-д суралцаж байгаа ХАЧА-ийн хоёр сонсогчтой уулзаж, тус сургуулийн музейг үзэж сонирхсон юм.


 

Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5431700
Өнөөдөр зочилсон 2912
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.