Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
“ДӨЛ”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2019 оны 04 сарын 29 | enkhtuvshin
   

Image may contain: 5 people, people standing, hat, child and outdoor

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын "Дөл" тэмцээн ҮБХИС-ийн материаллаг баазыг түшиглэн явагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албаны хүмүүс, ЕБС-уудын удирдлага, багш, сурагчид, тэмцээнд оролцож буй баг тамирчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Монгол Улсын иргэн бүр эрүүл, боловсролтой, чадавхтай, оюун ухаан, бие бялдрын хувьд өв тэгш байх нь улс орны язгуур эрх ашиг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас Нийслэлийн Засаг даргад эрүүл чийрэг ирээдүйн иргэнийг бэлтгэн гаргахад хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Энэхүү үүргийн хүрээнд цэрэг-спортын "Дөл" тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн. Тэмцээний гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн тэвчээр суулгаж, багаар ажиллах ур чадварыг олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршдог" хэмээн онцлоод тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүссэн юм.

Энэхүү тэмцээнд эхний шатнаас шалгарсан есөн дүүргийн шилдэг багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд энэ үеэр тэмцээний ерөнхий шүүгч НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр "Энэ жилийн хувьд 3 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө дүүргүүдийн хэмжээнд 96 сургуулийн 1400 гаруй сурагчийг хамруулж, тэдгээрээс шалгарсан шилдэг багууд 12 төрөлд өрсөлдлөө. Одоо бид нийслэлийн шилдгийн шилдэг багийг шалгаруулахаар жигдрэн жагсаад байна" гэв.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн "Соёмбо" баг эзэлж, Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн "Хар сүлд", "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн "Соёмбо" багууд удаалж, тусгай байрыг Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн "Соёмбо" тасаг эзлэв.

"Соёмбо" сонин, Ц.ЭНХ-ОРГИЛ

 

Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5431803
Өнөөдөр зочилсон 71
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.