Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
2019 оны 05 сарын 03 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мохиндер Пратан Сингхийг хүлээн авч уулзлаа.

Тэр бээр уулзалтын эхэнд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2000 оноос идэвхтэй хөгжиж эхэлснийг дурдаад олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн, эртний соёлт Энэтхэг улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа нь манай улсын батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж байгааг онцлов.

Түүнчлэн хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагаа дээд, дунд хэмжээний харилцан айлчлал хийх, Батлан хамгаалах яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, энхийг сахиулах болон тусгай хүчний хамтарсан сургалт, дадлага хийх зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байгааг ч дурдав.

Цаашид цэргийн алба хаагчдыг кибер аюулгүй байдал, англи хэлний сургалтад хамруулах, тусгай хүчний хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах ажлуудыг үргэлжлүүлж, цар хүрээг нь тэлэх сонирхолтой байгаагаа уламжлав. Эдгээрээс гадна талууд иргэний салбарт ч хамтран ажиллах тухай хөндсөн юм.

Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5431702
Өнөөдөр зочилсон 2914
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.