Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
КАНАДЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2019 оны 05 сарын 24 | enkhtuvshin
   

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1996 оноос эхтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд энхийг дэмжих ажиллагаа, цэргийн сургалт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хөгжиж ирснийг онцлов.

Image may contain: 3 people, people smiling, suit

Түүнчлэн Канад улсын БХЯ-ны "Цэргийн сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд 2001 оноос хойш манай 250 гаруй цэргийн алба хаагч тус улсад цэргийн болон хэлний боловсролоо дээшлүүлсэн, Канад улсын Батлан хамгаалахын команд штабын коллеж, ажиллагааны офицерын дамжаа, англи, франц хэлний сургалт, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны дамжаануудад манай цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэхэд оюуны үнэтэй дэмжлэг болж байгааг тодотгов.

Image may contain: 2 people, people smiling, suit

Уулзалтын төгсгөлд талууд цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын удирдах бүрэлдэхүүний харилцан айлчлалыг зохион байгуулах, дээрх сургалт, дамжаанд цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн суралцуулах тухай ярилцлаа.

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5178736
Өнөөдөр зочилсон 2333
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.