Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
2019 оны 06 сарын 04 | enkhtuvshin
   

Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ын дагуу баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нийт урт 414,6 км бөгөөд нээлт болсон газар нь 290 дэх км юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд эхний ээлжийн 50 километр төмөр замын зураг төслийг гаргасан тул бүтээн байгуулалтын ажлыг энэ цэгээс албан ёсоор эхлүүлж байгаа юм. Ийнхүү эхний ээлжид төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа бөгөөд уг ажилд Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн оролцоно.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нарын албаны хүмүүс болон бусад зочид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Товчхон түүх ярихад 1947-1949 оны үед ЗХУ-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 километр төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг. Тухайн үед орчин үеийн төмөр зам барих техник хэрэгсэл байгаагүй. Ихэнх нь гар аргаар баригдсан тухай баримт бий. Мөн 1956-1959 онд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 700 орчим километр төмөр замыг богино хугацаанд барьж дуусгасан. Давтан хэлэхэд одоогийнх шиг төмөр зам тавих машин механизм, техник хэрэгсэл өндөр хөгжөөгүй байсан үе. Тиймээс бид орчин үеийн техник хэрэгсэлтэй өнөө үед 414 км төмөр замыг хоёр жилээс богино хугацаанд дуусгах ёстой гэдгийг цохон тэмдэглэе" гэв.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат "Монгол Улсын Зэвсэгт хүчин тайван цагт эх орноо батлан хамгаалахаас гадна улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож ирсэн арвин түүхтэй. Өнөөдөр бид бүхэнд төр, засгаас ийнхүү томоохон үүрэг даалгавар өгсөн нь итгэл найдвар хүлээлгэж байгаа хэрэг юм. Бид сахилга баттай, бүтээлчээр хандаж, бүтээн байгуулалтын ажлаа хийж дуусгана. Бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсэж байна" гэлээ.

Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4925076
Өнөөдөр зочилсон 1767
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.