Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
\"АРАВТ\" ОЛОН УЛСЫН МОРИН ЦЭРГИЙН УРАЛДААНЫ ТӨГСГӨЛИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2019 оны 06 сарын 21 | enkhtuvshin
   

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "АрМИ-игры" буюу "Олон улсын цэргийн наадам-2019" энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдах гэж байна. Зохион байгуулагч гол орон болох ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан явагдана.

Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэн "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг", "Цэргийн хээрийн гал тогоо" тэмцээнд оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар "Аравт" олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах гэж байгаа билээ.

Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "АрМИ"-ийн тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьсаны дагуу ийнхүү "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан болох гэж байгаа юм. Тэгвэл уг уралдааны төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал өнөөдөр /6 дугаар сарын 20/ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.

Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хуралд уралдаанд оролцогч орнууд болох ОХУ, Казахстан, Киргизстан орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл болон манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Ян Сүнь, Япон улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Хонда Коёотока, Турк улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе Тамер Аккан, АНУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегийн туслах, дэд хурандаа Грегори Едгреен нарын албаныхан оролцлоо.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “АрМИ-игры” буюу “Олон улсын цэргийн наадам-2019” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдах гэж байна. Зохион байгуулагч гол орон болох ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан явагдана. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэн “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах гэж байгаа билээ.

Soyombo сонин-н зураг.

Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “АрМИ”-ийн тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьсаны дагуу ийнхүү "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан болох гэж байгаа юм. Тэгвэл уг уралдааны төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал өнөөдөр /6 дугаар сарын 20/ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хуралд уралдаанд оролцогч орнууд болох ОХУ, Казахстан, Киргизстан орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл болон манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Ян Сүнь, Япон улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хурандаа Хонда Коёотока, Турк улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе Тамер Аккан, АНУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегийн туслах, дэд хурандаа Грегори Едгреен нарын албаныхан оролцлоо. Хурлын эхэнд "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэмцээний нөхцөл, маршрутаас эхлээд бэлтгэл ажил гээд ерөнхий мэдээлэл өгсөн бол оролцогч орнууд болох ОХУ, Казахстан, Киргизстан улсын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл "Аравт" тэмцээнд алба хаагчдаа хэрхэн бэлтгэж байгаа талаар илтгэл тавьсан юм. Үүний дараа дэд ажлын хэсгүүд буюу тэмцээнд оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүн, холбоо, мэдээллийн бүрэлдэхүүн тус бүр өөрсдийн хариуцсан ажил үүргээ ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Мөн энэ өдөр тэд "Аравт" уралдаан явагдах газар орны нөхцөл байдалтай танилцаж, цэргийн алба хаагчдын байрлах байруудыг үзэж сонирхов.
"Аравт" уралдаан холын болон ойрын маршрутаар явагдах бөгөөд оролцогч орнууд ижил нөхцөлтэй байхын тулд монгол мориор уралдана. Энэ жил оролцогч орнуудаас гадна БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон, Зимбабве зэрэг улс ажиглагчаар оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Хурлын эхэнд "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэмцээний нөхцөл, маршрутаас эхлээд бэлтгэл ажил гээд ерөнхий мэдээлэл өгсөн бол оролцогч орнууд болох ОХУ, Казахстан, Киргизстан улсын Зэвсэгт хүчний удирдлагын төлөөлөл "Аравт" тэмцээнд алба хаагчдаа хэрхэн бэлтгэж байгаа талаар илтгэл тавьсан юм. Үүний дараа дэд ажлын хэсгүүд буюу тэмцээнд оролцогч орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүн, холбоо, мэдээллийн бүрэлдэхүүн тус бүр өөрсдийн хариуцсан ажил үүргээ ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Мөн энэ өдөр тэд "Аравт" уралдаан явагдах газар орны нөхцөл байдалтай танилцаж, цэргийн алба хаагчдын байрлах байруудыг үзэж сонирхов.

"Аравт" уралдаан холын болон ойрын маршрутаар явагдах бөгөөд оролцогч орнууд ижил нөхцөлтэй байхын тулд монгол мориор уралдана. Энэ жил оролцогч орнуудаас гадна БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон, Зимбабве зэрэг улс ажиглагчаар оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 4996943
Өнөөдөр зочилсон 2673
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.