Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ДЭД САЙД Т.ДУЛАМДОРЖ “АРМИЯ-2019” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2019 оны 07 сарын 01 | enkhtuvshin
   

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Москва хотын Алабинод дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний "Патриот" паркад жил бүр зохион байгуулдаг цэргийн зэвсэглэл, техникийн "Армия-2019" үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн сарын 25-ны өдөр боллоо.

Тав дах жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэр аж ахуйн байгууллагууд, гадаадын цэрэг аж үйлдвэрийн байгууллагууд бүтээгдэхүүнээ тавьж танилцуулдаг, сонирхогч улсуудтай худалдаа арилжааны хэлэлцээ, гэрээ хэлцэл хийдэг юм. Жилээс жилд цар хүрээгээ тэлж, оролцогчдын тоо нь нэмэгдэж байгаа тус үзэсгэлэнд энэ жил ОХУ-ын байгууллагуудаас гадна гадаадын 10 гаруй улсын цэрэг-аж үйлдвэрийн байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулсан бол үзэсгэлэнд гадаадын 110 орны төлөөлөгчид оролцлоо.

Image may contain: 3 people, people standing and outdoor

Үзэсгэлэнгийн арга хэмжээнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн урилгаар тус үзэсгэлэнгийн Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж оролцсон бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фоминтой уулзаж, хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал бодлоо солилцов. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэ үзэсгэлэнд урьж оролцуулж байгаад болон хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд ОХУ-аас буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлээд "Армия-2019" олон улсын цэрэг-техникийн үзэсгэлэнгийн ажиллагаанд амжилт хүсэв.

Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5282503
Өнөөдөр зочилсон 3235
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.