Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАНД ШАГНАЛЫН ХУР БУУЛАА
2019 оны 07 сарын 10 | enkhtuvshin
   

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн ойн босгон дээр Батлан хамгаалах салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа зарим цэргийн алба хаагч, энгийн ажилтан албан алба хаагчид Төрийн дээд одон медаль болон салбарын медалиар шагнагдлаа.

На данном изображении может находиться: 2 человека

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний клиникийн сувилагч Б.Пүрэвсүрэн, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Цэргийн төв эмнэлгийн тасгийн эрхлэгч Д.Ганболд, БХЯ-ны харьяа "Чандгана" ТӨҮГ-ын захирал Л.Халтар, БХЯ-ны Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Б.Өөдөөхүү, "Цэргийн гавьяаны одон"-гоор БХЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа О.Ууганбаяр, мөн тус газрын мэргэжилтэн Д.Цэрэн, Цэргийн төв эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч асан, бэлтгэл дэд хурандаа Д.Оюунжаргал нар энгэрээ мялгаалгалаа.

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят

"Алтангадас" одонгоор ҮХБИС-ийн Ар талын хэлтсин сантехникийн слесарь Г.Мөнхбаяр, Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Одонтуяа, "Цэргийн хүндэт медаль"-аар ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротын соёл хүмүүжлийн офицер, хошууч Ч.Болормаа, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Цэргийн төв эмнэлгийн сувилагч С.Уранчимэг, "Бөртэ" ТӨҮГ-ын оёдолчин Г.Энхцэцэг нар шагнагдсан юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Дайчин алдар I" медалиар БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Хонгорзул, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, хошууч Э.Мэндсайхан, "Дайчин алдар II" медалиар БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, "Дайчин алдар III" медалиар БХЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, дэслэгч Б.Мөнхтулга, "Эх орны төлөө II" хүндэт тэмдгээр Батлан хамгаалахын сайдын туслах, ахмад Ц.Даваадорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын туслах, дэслэгч А.Одпүрэв нар энгэрээ мялаасан юм. Мөн энэ үеэр ЗХЖШ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолоор БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн, хошууч Ж.Сэлэнгэ, нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хошууч Т.Амартогтох, дэслэгч цолоор БХЯ-ны ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, дэд ахлагч А.Энхзаяа, ҮБХИС-ийн их эмч Н.Оюун-Эрдэнэ нарт олгогдсоныг гардууллаа. Төгсгөлд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын "Жуух бичиг"-ээр БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Л.Энхзаяад шагнагдсаныг гардуулан өгсөн юм.

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят и костюм

Шагналыг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар гардуулсан. Сайд Н.Энхболд баяр хүргэж хэлсэн үгэндээ "Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд Ардын хувьсгалын 98 жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай" гээд цаашдын албанд нь амжилт хүссэн юм.

Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5282442
Өнөөдөр зочилсон 3174
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.