Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ЦЭРГҮҮД МАНЛАЙЛЖ БАЙНА
2019 оны 07 сарын 29 | enkhtuvshin
   

Чойбалсан-Сүмбэр-Нөмрөг чиглэлийн авто замын эхлэл дэх Хэрлэн голын 264 метр урт төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр зам, гүүр, барилгын "ЗМЗ" ХХК, "Инженерийн цэргийн холбоо" НҮТББ-д харьяалагддаг барилга, замын мэргэшсэн инженерүүд ажиллаж байна.

Мөн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн алба хаагчид ажиллаж, Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн нээлтийн ёслолын ажиллагааны өмнө уг гүүрийг ашиглалтад оруулахаар шамдаж байна.

Image may contain: cloud, sky, grass, bridge, outdoor and nature

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын далан бэхэлгээний багийн хэсэгт ахлах ахлагч М.Мөнгөнхүү, байлдагч Б.Халиунбат, хавтан цутгалтын багийн хэсэгт байлдагч М.Бат-Эрдэнэ, Б.Сүхбаатар, компрессорын ажлын багийн хэсэгт байлдагч М.Энхтүвшин, М.Анхбаяр нар идэвх зүтгэлтэй ажиллан хамт олноо хошуучилж байгаа юм.

Уг төмөр бетон гүүрийг Халхын голын байлдааны эхэнд ЗХУ-ын Армийн зам, гүүрийн цэргийн анги барьж байгуулсан бөгөөд түүнээс хойш их засвар, шинэчлэлтийн ажлыг дорвитой хийгээгүй аж.

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180571
Өнөөдөр зочилсон 1302
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.