Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХЭНТИЙ АЙМАГТ ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
2019 оны 08 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ Хэнтий аймгийн Чингис хотод боллоо. Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ынхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Халхын голын байлдаанд арын албанд ихээхэн үүрэгтэй оролцсон тус аймгийнхан баярын олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь БНМАУ-ын баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөө байлаа. Дурсгалын хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг манай аймагт тэмдэглэн өнгөрүүлж байгаад нутгийнхаа зон олны өмнөөс талархал илэрхийлье. Манай аймаг Халхын голын байлдаанд зоригт хөвгүүдээ олноор илгээхийн зэрэгцээ агт морь, хоол хүнс гээд арын албанд чухал үүрэгтэй оролцсон байдаг. Түүх ч мэднэ" хэмээн онцлов. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Хэнтий аймгийн ард иргэдэд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөг нээх ёслол боллоо. БНМАУ-ын хамгийн анхны баатар бол Ш.Гонгор. Халхын голын байлдааны ар талын бааз, хангалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан аймаг бол яахын аргагүй Хэнтий аймаг юм. Халхын голын байлдааны ялалтын 70, 75 жилийн ойн баярыг мөн энэ аймгийнхан ёслол төгөлдөр тэмдэглэж байсан түүхтэй" гэж ярилаа.

БНМАУ-ын баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав "Миний ахын байгуулсан алдар гавьяаг өнөөдөр дурсан санаж байгаад тун баяртай байна. Аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагуудад маш их баярлалаа. Миний ах анчин хүн байсан. Олондоо нэр хүндтэй хүн байлаа. Ахын маань гэрэлт хөшөө царай төрхтэй нь адилхан байна" гээд Монгол Улсын төр засаг баатруудаа хэзээ ч мартаж болохгүй. Эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцсэн олон мянган баатраа битгий мартаарай гэлээ.
Баярын арга хэмжээ баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолтоор үргэлжиллээ. 

 

"Соёмбо" сонин

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180576
Өнөөдөр зочилсон 1307
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.