Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
“РУССКИЕ ВИТЯЗИ” БАГИЙНХАН АГААРЫН ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТЫГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
2019 оны 08 сарын 30 | enkhtuvshin
   

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын Агаар-сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт өнөөдөр Хүй долоо худагт болж өнгөрлөө.

Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, гишүүд, иргэд, залуус үзэж сонирхов.

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр Нисэх хорооны “Русские Витязи” багийн бүрэлдэхүүн СУ-30СМ сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг үйлдэж үзүүлсэн бөгөөд энэхүү онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаярын хэлснээр өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг ОХУ-ын нисэгчид сайн гүйцэтгэсэн бөгөөд “Үхлийн гогцоо” хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог байна.

Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурднаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хэцүү жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг аж.

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180545
Өнөөдөр зочилсон 1276
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.