Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Т.Дуламдорж: ХЭН Ч МАРТАХ ЁСГҮЙ, ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХ УЧИРГҮЙ ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААН
2019 оны 08 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг Дорнод аймагт өргөн дэлгэр тэмдэглэж байна. Түүхт ялалтын ойд зориулсан баярын хурал аймгийн Хөгжим драмын театрт болж өндөрлөв. Баярын хуралд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Рыгзын Ракшаевич, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Носулев, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн, Я.Өсөх гуай нарын зочид төлөөлөгч, ард иргэд оролцлоо.

Арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ "Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид Эх орны Дорнод хил, Халхголын хязгаарт түрэмгийлэн халдсан Япон-Манжийн дайнчдыг бут цохисон түүхт ялалтын ач холбогдол нь Монгол орны газар нутаг, улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөт амьдралыг батлан хамгаалж, ашид хойшид амгалан энхийг тогтоосонд оршиж байдаг юм. Мөн тухайн үеийн бүс нутаг, олон улсын харилцаанд эерэг үр дүн, уур амьсгал оруулсан үйл явдал болсныг цаг хугацааны шалгуур улам бүр тодруулсаар байна. Түүхт ялалтын энэхүү ач холбогдол, үр дүнд ард түмэн-ар тал-арми цэргийн гүн бат холбоо шингэсэн юм. Дорнод аймгийн ард иргэд Эх орноо батлан хамгаалах нэгэн зорилгод нэгдэж фронтод байлдаж байсан Монгол-Зөвлөлтийн армийн баттай ар тал болж чадсанаараа дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.Энэ бол Дорнод аймгийн мөнхийн бахархал, Эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан баатарлаг хөдөлмөрийн онцгой гавьяа юм.

Онцгой гавьяаг онцлон хэлэхийг хүсч байна. 1930-аад оны дунд үеэс Дорнод аймгийн нутагт Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 5,6, 8,7 дугаар морьт дивиз, их буу, хуягт, холбоо, нисэх зэрэг төрөл мэргэжлийн анги салбарууд, хязгаарын цэргийн 4 хороо байрлаж, 1935 оноос Зөвлөлтийн Армийн түрүүчийн ангиуд хүрэлцэн ирж өргөжиж байлаа. Баянтүмэн, Тамсагбулаг зэрэг газруудад цэрэг, зэвсэг, техник, шатахуун, хүнс, эд агуурс хангамжийн том баазууд бий болжээ.Дорнод аймгийн ард иргэд энэ цэрэг, стратеги, эдийн засгийн том талбар дээр, Арми цэргийн ар талын өргөн шугаман дээр арван жил ард цолтой байлдагч явсан юм.

Энэ олон онцлог талтай дайнд амь эрсэдсэн Монгол-Зөвлөлтийн баатруудын 27 хүн тутмын 26 нь Зөвлөлтийн цэрэг Оросын цэрэг байжээ" гэсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Өнөөдөр бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдлын нэг болох Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг улс орон даяар, Оросын ард түмэн, цэрэг, дайчдын элч төлөөлөгчдийн хамт ёслон тэмдэглэж байна.Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн эгэлхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн мэндийг Монголын нийт ард түмэн болон Оросын ахан дүүстээ хүргэн мэндчилье. Түүнчлэн энэхүү гарамгай ялалтын гэрч, амьд халуун домог болон налайж суугаа эрхэм ахмад дайчид, хүндэт буурлууддаа ялалтын баярын сэтгэл догдлом мэндийг хүргэе.Тэртээ 1939 оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрсч, Монгол эх орны минь хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч, эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд, охидоо дурсан санаж мэхийн ёслоё. Халхын голын байлдаанд оролцож халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг манай ард түмэн, төр, засаг гүнээ хүндэтгэж ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь Халх голын байлдааны ялалтын ойг 1940 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэж ирсэн явдал юм. Ахмад үеийнхээ гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх, хөрш болон найрамдалт орнуудын хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Халхын голын байлдааны ялалтын ойн арга хэмжээ ач холбогдлоо өгч ирсэн. Манай оронд энэхүү түүхт ялалтын ойд зориулан өргөн далайцтай хөтөлбөр хэрэгжиж байгааг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах ажлын хэсэг ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон арван арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү түүхт ялалтын ойг ёслон тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн яаж амь бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд манай умард хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулж байх ёстой. Энэ бол та бидний ахмад үейинхнийхээ өмнө, дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм" гэлээ. Үүний дараа түүхт ялалтын 80 жилийн ойн медалиар ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Носулев, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн зэрэг нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180549
Өнөөдөр зочилсон 1280
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.