Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ДАЙНЫ ҮЕИЙН БОЛОН ЭНХИЙН ЦАГТ ОРОСЫН АРД ТҮМЭН ХЭРХЭН ТУСАЛСНЫГ ДҮРСЭЛЖЭЭ
2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж Дорнод аймгийн Чойбалсан хотын Монгол дайчдын хөшөөний эсрэг талын индэрт шигтгэмэл "Мозайк" цуврал зургийн цогцолборыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас бүтээжээ. Соёл, урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах хорооны Дорнод аймаг дахь комиссын дарга Ш.Ёл нар тууз хайчилж, тус бүтээлийг үзэгчдэд дэлгэлээ. Бүтээл нь Халхын голын байлдааны ялалтын сэдэвт шинэ зууны анхны монументаль зураг бөгөөд зураач Д.Будбаярын загвараар залуу зураачид нэгдэн бүтээжээ.

 

Image may contain: outdoor

Цуврал бүтээлийн эхний хэсэгт 1939 оны дайны байдлыг дүрсэлсэн байна. Тэнгэрт онгоц тулалдаж, газарт Монгол, зөвлөлтийн цэрэг дайчид хамтдаа буу мөрлөн дайтах өрнөлийг дүрсэлсэн байна. Дараагийн хэсэгт энх цагийн амьдралыг дүрсэлжээ. Ялалтын дараа цэрэг эрс саарал шиниэлээ тайлж, эх орны бүтээн байгуулалтад шамдан орох бөгөөд энэ энх цагийн хөгжил дэвшлийг бүтээхэд зөвлөлтийн нөхөд мөн л харамгүй сэтгэлээр туслаж байгааг дүрслэн гаргажээ.

Image may contain: 1 person, smiling, on stage and standing

Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5282381
Өнөөдөр зочилсон 3113
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.