Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ҮБХИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС-ийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд тус сургуулийн 1985-1989 оны сонсогч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар оролцож, эрдэмтэн багш, сонсогч оюутнууд, сурагчид, тэдний ар гэрийнхэнд баярын мэнд хүргэсэн юм.

Image may contain: one or more people, people on stage, child, tree, sky, shoes and outdoor

Хичээлийн шинэ жилийг нээж ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан хэлсэн үгэндээ "ҮБХИС-д шинээр элсэн орсон болон суралцаж байгаа сонсогч, оюутан, сурагч, эрдмийн хамт олондоо баярын мэнд хүргэе. Өнөөдөр та бүхний өмнө амьдралын шинэ зам, хүсэл мөрөөдлийн хаалга нээгдэж, Зэвсэгт хүчин болоод иргэний салбарын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох их зам угтаж байна. Энэ жилийн хичээлийн шинэ жил түүхт 100 жилийнхээ өмнө тохиож байна" гэж онцлов.

Image may contain: 5 people, people smiling, people sitting, tree and outdoor

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрээр "Төрөлх сургуульдаа ирэх сайхан байна. Бүх зүйл нь дэндүү дотно. Эрдэмтэн багш нараа эгнэн зогссоныг хараад сэтгэл догдолж байна. Ирээдүйд эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалах цогтой хөвгүүд, охидыг бэлтгэж байгаа ҮБХИС-ийн бие бүрэлдэхүүнд онцгойлон баяр хүргэе" гээд сонсогч, сурагчдын ар гэрийн төлөөлөлтэй уулзсан юм. Энэхүү шинэ жилийн ёслолын ажиллагаанд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Дайчин нөхөрлөлийн замаар" арга хэмжээнд оролцож байгаа залуус оролцсон юм.

Image may contain: 2 people, people standing, sky, tree and outdoor

Image may contain: 4 people

Үйл явдалын хуанли
OCTOBER 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Статистик
Нийт зочид 5282365
Өнөөдөр зочилсон 3097
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.