Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
САНСРЫН НИСГЭГЧ В.А.ЖАНИБЕКОВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийн төлөөлөгчид уригдан оролцож байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар С.В.Петрович болон ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нарын төлөөлөгчдийг БХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Тус уулзалтад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх нарын албаны хүмүүс байлцсан юм.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "1939 оны Халхын голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчдын байгуулсан ялалтын 80 жилийн ойд "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаад талархсанаа илэрхийлье" гээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Тува Улс, Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү мужтай хамтарсан ялалтын үзэсгэлэн, Эрхүү мужаас Дорнод аймгийн Халх гол сум хүртэлх монгол, орос залуучуудын тойрон аялал, Дорнод аймагт Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2019" тактикийн хээрийн сургууль, "Халхын гол-80" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Монголын Үндэсний олон нийтийн телевиз, ОХУ-ын БХЯ-ны "Звезда" телевиз хамтран дөрвөн ангит баримтат кино бүтээлээ. Мөн Дорнод аймгийн Халх гол суманд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг шинээр босгож, дурсгалын хөшөөнүүдийг сэргээн засварлалаа. Улаанбаатар, Чойбалсан, Чингис хот болон Дорнод аймгийн Халх гол суманд ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлээд байна. Мөн "Сэлэнгэ-2019" хээрийн сургуулийн үеэр Халхын голын районд хоёр улсын хамтарсан хайгуулын бүлэг Зөвлөлтийн 17 дайчны шарилыг олж, хүндэтгэлтэйгээр оршуулсан зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү ялалтын ойг хамтран тэмдэглэхэд ОХУ-ын Батлан хамгаалах яам ихээхэн анхаарч, А.В.Александровын нэрэмжит Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, Агаар-сансрын нисэх хүчний "Русские витязи" бүлгийн уран нислэгийн үзүүлбэр үзүүлсэн нь өндөр ач холбогдолтой байлаа. Хамгийн чухал нь бидний хамтдаа тэмцэж авчирсан түүхт ялалтын ойд эрхэм баатрууд маань өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэнд дахин баярласнаа илэрхийлье" гэсэн юм. Уулзалтын төгсгөлд сайд Н.Энхболд "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийн удирдлага, гишүүд болон бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнасан юм.

Image may contain: 2 people, suit

Image may contain: 7 people, people standing and suit

Image may contain: 1 person, smiling, suit

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180608
Өнөөдөр зочилсон 1339
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.