Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРЭГ-ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ
2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын талаас "Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын 2008 оны хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгах шийдвэр гаргасанд талархал илэрхийлье гэлээ. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд Монгол, ОХУ-ын цэргийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжин шинэ түвшинд гарч байгаа бөгөөд үүнд ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүчин чармайлт голлох үүргийг гүйцэтгэж байгаа тухай онцлов.

ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов "Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай" хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэр дээрх гэрээг сунгах тухай албан бичигт гарын үсэг зурах юм байна.

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180556
Өнөөдөр зочилсон 1287
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.