Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ОХУ-Д СУРАЛЦАХ СОНСОГЧДОД АМЖИЛТ ХҮСЛЭЭ
2019 оны 09 сарын 27 | enkhtuvshin
   

ОХУ-ын Цэргийн академи, их, дээд сургуулиудад суралцах цэргийн алба хаагчдыг БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ахлах мэргэжилтэн, хурандаа С.Долоонжин нарын албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Хурандаа Ө.Эрдэнэ-Очир "Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд тогтвортой хөгжиж байгаагийн дотор ОХУ-д цэргийн мэргэжлийн боловсон хүчнээ сургаж ирсэн залгамж халаа чухал байр суурийг эзэлдэг. Эрхэм сонсогч та бүхэн бусад орны цэргийн алба хаагчдын өмнө Монгол Улсын Зэвсэгт хүчин, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, сахилга бат, эв нэгдлийг эрхэмлэж, цэргийн эрдэмд шамдан суралцаарай. Эх орон, Зэвсэгт хүчиндээ өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнээр бэлтгэгдэж эргэн уулзахын ерөөл өргөе" гээд сурлага, сахилгын өндөр амжилт хүссэн юм. Батлан хамгаалах яам ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд жил бүр зохих тооны цэргийн алба хаагчийг суралцуулахаар илгээж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ОХУ-ын 16 хотод 30 гаруй цэргийн мэргэжлээр 350 гаруй цэргийн алба хаагч, сонсогчид суралцаж байгаа аж.

На изображении может находиться: 1 человек, на сцене, стоит, цветок, растение и на улице

На изображении может находиться: 2 человека

На изображении может находиться: 11 человек, толпа

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5383980
Өнөөдөр зочилсон 366
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.