Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МЭНДЧИЛГЭЭ
2019 оны 12 сарын 28 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд алба хааж, ажиллаж буй генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагч, чөлөөнд байгаа ахмад буурлууд, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэндээ 2020 оны шинэ жилийн мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2019 он улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангахад чиглэгдсэн олон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн жил байлаа.

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу "Аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө"-г анх удаа боловсруулан баталлаа.

"Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслийг оролцуулах тухай" асуудлыг Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлэн Зэвсэгт хүчний мэргэжлийн нэгжүүд бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлж байна.
Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 200 дугаар тогтоолоор баталгаажуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад үндэсний бахархал, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, улс орны хөгжил, батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх, тусгаар тогтнолыг баталгаажуулахад иргэн бүрийн оролцооны чухлыг сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км хүнд даацын авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулаад байна.
Монгол Улсын түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг БХЯ, ЗХЖШ зохион байгуулалтын хувьд хариуцан амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
Зэвсэг, техникийн шинэчлэл, ялангуяа агаарын цэргийн чадавхыг бэхжүүлэх талаар бодитой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Энхийг дэмжигч дайчид маань төр, засгийн бодлого, үүргийг урьдын адил амжилттай хэрэгжүүлэн улс орныхоо аюулгүй байдлыг хангах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсаар байна.

Цаашид ч эрх зүйн шинэ орчны хүрээнд тавигдаж буй шаардлагад нийцүүлэн улс орны Батлан хамгаалах чадавх, аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, албан хаагчдынхаа албаны өсөлт, дэвшилт, нийгмийн баталгааг сайжруулах, иргэн-цэргийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр олон зорилт тавин ажиллаж байна.

Угтан золгож буй 2020 онд улс орны маань Батлан хамгаалах чадавх улам нэмэгдэж, өргөсөн тангарагтаа үнэнч Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

 

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5807272
Өнөөдөр зочилсон 879
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.