Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
2019 оны 12 сарын 30 | enkhtuvshin
   

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагч, ахмад буурлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн нягтлан бодогч Х.Алтанзул, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор ҮБХИС-ийн ахмад багш Б.Дондог, Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн клиникийн захирал, дэд хурандаа Т.Сүхбаатар, "Алтан гадас одон"-оор ҮБХИС-ийн жолооч Н.Дашдорж, ЦДБЭЧ-ийн ахмад хөгжимчин Ц.Уранбилэг, "Цэргийн гавьяаны одон"-оор Монгол цэргийн музейн ерөнхий менежер, хошууч Ж.Алтангэрэл, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Д.Доржсүрэн, Зэвсэгт хүчний төв архивын ахмад ажилтан Я.Бөхчулуун, Цэргийн төв эмнэлгийн даралтат тоног төхөөрөмжийн инженер асан, бэлтгэл хошууч Б.Цолмон, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Цэргийн төв эмнэлгийн боолтын сувилагч А.Сольхүү, "Цэргийн хүндэт медаль"-аар Цэргийн төв эмнэлгийн эмчилгээний тасгийн дарга, хошууч А.Тосонхүү, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн орон сууцны нярав, ахлах ахлагч Ц.Ундармаа, "Алдар" спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, хошууч Х.Уянга нарыг шагнаж урамшууллаа. Шагналыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Үйл явдалын хуанли
JANUARY 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 5549912
Өнөөдөр зочилсон 711
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.