Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАРЫН ЦУГЛАРАЛТ БОЛНО
2020 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын "Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах нь" сэдэвт цугларалтыг 2020 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам Өмнөгөвь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран орон нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулж явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Өнгөрсөн 2019 оны цугларалтыг "Орон нутгийн хамгаалалт батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох нь" сэдвээр зохион байгуулж, цугларалтын үеэр орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлтийн үндсэн баримт бичиг болох "Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө"-г боловсруулах, хэрэгжилтийг хэрхэн хангах талаар аргачилсан сургалтыг явуулж, нэгдсэн ойлголтод хүрч байсан.

Image may contain: 6 people, people standing, suit and indoor

Цугларалтаар олгосон мэдлэг, мэдээлэл, Батлан хамгаалахын сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабууд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг идэвх, чармайлт гарган боловсруулж Батлан хамгаалахын сайдаар батлуулсан нь бидний зохион байгуулсан цугларалтын үр дүн юм. 2019 онд Батлан хамгаалах яамнаас Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалаар нилээдгүй журам, зааврыг батлуулаад байгаа юм. Үүнд, Иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнийг орон нутгийн хамгаалалтын болон цэргийн бэлтгэл сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцуулах хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг тогтоох, түүнийг олгох журам, Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам, Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам, Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журам, Дайчилгаатай сургууль явуулах журам, Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөх журам, Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журам, Цэргийн бэлтгэл албаны сургалтын журам зэрэг болно.

Түүнчлэн "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам"-ын төслийг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулахаар өргөн бариад байна. Энэхүү журмуудын хэрэгжилтийг орон нутагт хангах субъект нь аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб юм. Энэ ч утгаараа энэ удаагийн цугларалтаар 2020 оны үйл ажиллагааныхаа зорилго, зорилтыг тодорхойлж, Цэргийн штабууд ямар ажил, арга хэмжээнд гол анхаарлаа хандуулж ажиллах талаар ярилцахын зэрэгцээ дээр дурдсан эрх зүйн актуудыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож, туршлагаа хуваалцах юм.

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5814919
Өнөөдөр зочилсон 1503
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.