Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БХЯ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
2020 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан төвийн зургаан дүүргийн 381 цэгт түлш түгээж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин төвийн зургаан дүүрэгт шуурхай штаб байгуулан, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулан сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түгээлтэд 24 цагийн турш хяналт тавьж байгаа юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах, сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор хотын төвийн зургаан дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний ангиудаас туулах чадвартай “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар өдөр бүр түгээлт хийж байгаа юм.

Image may contain: sky and outdoor

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6208135
Өнөөдөр зочилсон 1096
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.