Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2020 оны 01 сарын 20 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хоёр орны хооронд байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд Монгол, Японы Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх түвшний харилцан айлчлал, солилцоог хэрэгжүүлэх, зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах, Японы БХЯ-наас "Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр" хэрэгжүүлэх, "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Япон улсаас цэргийн багаа илгээн оролцуулах зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгааг дурдав.

Мөн хоёр орон харилцан цэргийн атташе томилон ажиллуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ "Өнгөрсөн оны 12 дугаар сард Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны цэргийн хамтын ажиллагаа "Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг цэргийн эмнэлгийн салбарт хэрэгжүүлэх, Хуурай замын цэргийн командлал хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэх, Японы талаас техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг цөөнгүй чиглэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгдсэн.

Үүнд эрхэм Элчин сайд Кобаяаши Хироюки таныг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Харин Элчин сайд Кобаяаши Хироюки эртний танил Монгол оронд томилогдсонтой сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа тэр дундаа Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн байна. Цаашид амжилттай хөгжиж ирсэн энэхүү цэргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө өөрийн зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.

"Соёмбо" сонин


 

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5815108
Өнөөдөр зочилсон 1692
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.