Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД МОНГОЛЫН ЦЭРГИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2020 оны 01 сарын 25 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Жак Пелэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд Монгол Улсад зохион байгуулагддаг "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд Олон улсын Улаан загалмайн хороо оролцож буйд талархал илэрхийлээд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Цаашид цэргийн алба хаагчдын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон цэргийн хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй буйгаа сайд Н.Энхболд илэрхийлсэн бол Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг "Улаанбаатарын яриа хэлэлцээр" зүүн хойд Азийн уулзалтад Олон улсын Улаан загалмайн хорооноос идэвхтэй оролцож байгаагаа Жак Пелэ дурдсан юм.

Жак Пеллэ нь 2019 оноос Олон улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Бүсийн төлөөлөгчийн газар нь Монгол Улс, БНХАУ, БНСУ, БНАСУ-ыг хамаардаг байна.

"Соёмбо" сонин

 

Үйл явдалын хуанли
FEBRUARY 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
Статистик
Нийт зочид 5661312
Өнөөдөр зочилсон 531
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.