Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ТӨЛӨВЛӨЛТИЙН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
2020 оны 04 сарын 15 | enkhtuvshin
   

БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.ГАНХУЯГ

БХЯ-ны ХШҮДАГ-аас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар мэдээлэл өгнө үү?
-Юуны өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монгол Улсын яамдын 2018 оны үйл ажиллагаанд өнгөрсөн онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Батлан хамгаалах яам төрийн бусад яамдыг тэргүүлсэн нь манай яамны төдийгүй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний хичээл зүтгэлийн үр дүн, үйл ажиллагааны нэг чухал үзүүлэлт гэдгийг дурдах нь зүйтэй. Бодлогын баримт бичгүүдэд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилт, яамны 2019 оны үйл ажиллагаагааг дүгнүүлэхээр тайлан, холбогдох материалуудаа зохих журмын дагуу энэ жил хүргүүлээд байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар 2019 онд дэвшүүлсэн “Батлан хамгаалах салбарын хяналт, шалгалтын үр нөлөө бүхий тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн эрсдэлийг үнэлэх, хараат бус дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт явуулах, зөрчил, дутагдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах” зорилго, зорилтуудаа бүрэн хангаж, удирдлагыг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах үүргээ биелүүлсэн.

Гол арга хэмжээнүүдээсээ тоймлон дурдана уу?
-Хяналт, шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, шаардлагатай дүрэм, журмыг боловсруулан батлуулах зорилтын хүрээнд “Батлан хамгаалахын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, “Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, “Батлан хамгаалахын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын журам”, “Зэвсэгт хүчний хэмжил зүйн дүрэм"-ийг шинээр болон шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулснаар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу үр нөлөө бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хийхэд мөрдөх удирдлага, зохион байгуулалтын асуудлууд шийдвэрлэгдэж, эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно.

Дээрх шинээр батлагдсан журмуудыг үйл ажиллагаандаа мөрдсөнөөр гарах үр дүнгийн талаар тодруулахгүй юу?
-Төсвийн шууд захирагч нар болон албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх агентлаг, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөлт, үйл ажиллагааны харилцан уялдааг сайжруулах, хэрэгжилт, үр дүнг нь нэмэгдүүлэхэд түлхэц болох юм. Мөн “Хэмжил зүйн тухай” Монгол Улсын хууль болон “Батлан хамгаалахын хэмжил зүйг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Батлан хамгаалахын сайдын А/241 дүгээр тушаалыг хэрэгжүүлж, цэргийн хэмжил зүйн хөгжлийг орчин үеийн түвшинд хүргэх, эталон хэмжих хэрэгслийг нэмэгдүүлэх, цэргийн хэмжил зүйн хангалтын асуудлаарх албан тушаалтнуудын эрх, үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, зохицуулахад “Зэвсэгт хүчний хэмжил зүйн дүрэм” нь чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Мөн энэхүү баримт бичиг батлагдсанаар зэвсэглэл, цэргийн техникийг шалган баталгаажуулах, зориулалтаар нь осол, гэмтэлгүй ашиглах, бүх төрлийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Түүнчлэн “Цэргийн хэмжил зүй” хичээлийг анх удаа ҮБХИС-ийн сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээлийн нэг болгож, сургалтын хөтөлбөрүүдэд нь тусгаж шийдвэрлүүлснээр ҮБХИС-ийг төгсөгчид хэмжил зүйн талаар тодорхой ойлголттой болж, хэмжих үйл ажиллагаа бодит ажил болж биеллээ олох ач холбогдолтой юм.

Салбарын хэмжээнд хэрэгжүүлээд байгаа ажлуудаас гадна улсын хэмжээнд хэрэгжих олон баримт бичгүүдийг боловсруулсан. Энэ тухайд ...
-Тус газар нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийг нь хангах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлж ажилласнаар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” баримт бичгүүдэд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг тогтоосон хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна. Мөн “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” баримт бичгийн төслийг боловсруулахад Батлан хамгаалах салбараас өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэвшүүлсэн зорилго, бодлогын үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд дүн шинжилгээ хийж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар дүгнэлт хийж ажиллалаа.
Салбарын чиг үүргийн шинжилгээ, дахин хуваарилах ажлыг зохион байгуулж, Монгол Улсын холбогдох хуулиудаар Батлан хамгаалах чиглэлээр хүлээлгэсэн ерөнхий болон дэд чиг үүргүүд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн жагсаалтыг нарийвчлан гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнасан. Энэхүү чиг үүргийн шинжилгээнд үндэслэн яамны бүтцийн нэгжүүдийн ажлын байрны уялдаа холбоо, ажлын байр бүр хуулиар хүлээлгэсэн тодорхой дэд чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан эсэхэд шинжилгээ хийж, бүтцийн нэгжүүдэд зөвлөмж өгч ажиллалаа.

Нийт ажлыг багцлан дүгнэвэл хэдэн хувийн биелэлттэй гарч байгаа вэ?
-Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд улирал тутам явцын үнэлгээ хийж, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх талаар бүтцийн нэгжүүдийг зөвлөмж, мэдээллээр тогтмол хангаж ажилласнаар “Яамны календарчилсан төлөвлөгөө”-ний хэрэгжилт 97,7 хувьтай байлаа. 2019 онд Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт болон төрийн өмчит 16 аж ахуйн нэгж, анги, байгууллагад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хийж, Монгол Улсын хууль, тогтоомж, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам, заавар, норм, стандартын хэрэгжилт, гадаадын тусламж, төрийн өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, дотоод хяналт шалгалтын талаар үнэлэлт, дүгнэлт өгч, зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйл ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх талаар заавар, зөвлөмж өгч ажилласан. 2018 онд шалгалтад хамрагдсан анги, байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт 73 хувь, улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлагын биелэлт 83 хувьтай байлаа. Тус газар хяналт шалгалтын зэрэгцээ төсвийн шууд захирагч, санхүү бүртгэлийн ажилтнууд, удирдах албан тушаалтнуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ажлын байрны сургалтыг тогтмол явуулж, нийт 12 анги, байгууллагын 254 хүнд мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгсөн байна. Мөн Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлан, мэдээ хариуцсан болон санхүү бүртгэлийн ажилтнуудтай “Дотоод хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, түүний гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэхэд дотоод хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд 2019 онд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд шалгалтад хамрагдсан анги, байгууллагуудын тоо нэмэгдсэн хэдий ч илэрсэн зөрчил, дутагдлын тоо, хэмжээ багассан нь тус газрын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа нь зохих үр дүнгээ өгч байна гэж дүгнэж болохоор байгаа юм.

Энэ оны ажлын онцлогийн хувьд ...
-2020 онд үйл ажиллагааны төлөвлөлт, түүний уялдаа холбоог сайжруулж, гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх, түүнчлэн төсөв, төрийн өмч хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагаар хангахад төсвийн шууд захирагч нарын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирагчийг анх томилогдоход нь төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн талаар анхан шатны мэдлэг олгох сургалтад заавал хамруулдаг болох зохицуулалтын арга хэмжээг авах, “Батлан хамгаалахын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын 2020-2022 оны дунд хугацааны стратеги”-ийг боловсруулан батлуулахаар тус тус төлөвлөн ажиллаж байна.

Соёмбо сонин

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2020
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
Статистик
Нийт зочид 6399504
Өнөөдөр зочилсон 4688
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.