Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БҮТЭЭН БАЙГУУЛАГЧИД ШАГНУУЛЛАА
2020 оны 06 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн "Шинэ төмөр зам"-ын төслийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн "Шинэ төмөр зам"-ын төслийн хүрээнд төмөр замын суурь бүтэц, гүүр хоолойн хиймэл байгууламж болон өртөө зөрлөгийн барилга барих үүрэгтэй оролцож байгаа бөгөөд төлөвлөгөөт ажлын явц 87 хувьтай байгаа аж.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэнд хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн захирал, хурандаа П.Жаргаланд бригадын генерал цол олголоо. Мөн бүтээн байгуулалтын ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад Төрийн одон, медаль гардуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: Соёмбо сонин

Үйл явдалын хуанли
OCTOBER 2020
SUN M T W TH F S
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
Статистик
Нийт зочид 6436203
Өнөөдөр зочилсон 5788
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.