Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙДААР Б.БАЯРМАГНАЙ ТОМИЛОГДЛОО
2020 оны 07 сарын 21 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Батлан хамгаалахын дэд сайдаар МАН-ын даргын зөвлөх Б.Баярмагнай томилогдон үүрэгт ажилдаа орлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй удирдлагууд шинэ албаа хүлээж аваад буй дэд сайд Б.Баярмагнайд ажлын амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагаа, Батлан хамгаалах салбарын хөгжлийн чиг хандлага зэрэг олон ажлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалахын дэд сайд асан Т.Дуламдоржид хандан "Энэ салбарыг удирдахад томоохон дэмжлэг үзүүлэн үүрэгт ажлаасаа гадна өөр олон ажилд ханцуй шамлан орж үр бүтээлтэй ажилласан танд талархаж байгаагаа илэрхийлье" гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүссэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нь 1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1995 онд Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2016 онд АНУ-ын Сэйнт Томасын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, олон улсын эрх зүйн магистр.

2001-2004 онд МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 оны 3-12 дугаар сар хүртэл "FM 102.1" радиогийн захирал, 2003-2004 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан, 2004-2011 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2008-2016 онд НИТХ-ийн төлөөлөгч, 2016-2020 онд "Соёмбо партнерс" ХХК-д партнер, 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6207968
Өнөөдөр зочилсон 929
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.