Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
“АЛДАР” СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2020 оны 07 сарын 21 | enkhtuvshin
   

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны үндэсний бөх, сур, шагайн харвааны баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нарын удирдлагууд баяр наадамд амжилттай оролцсон дээрх тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

Тодруулбал, БХЯ-ны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс, БХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр Монгол Улсын заан М.Бадарч, "Дайчин алдар I" медалиар Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, "Дайчин алдар II" медалиар Монгол Улсын харцага Ц.Одбаяр, Монгол Улсын начин Х.Цогтгэрэл нарыг шагналаа.

Мөн "Дайчин алдар III" медалиар Монгол Улсын начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа, "Эх орны төлөө I" хүндэт тэмдгээр "Алдар" спорт хорооны үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, "Эх орны төлөө II" хүндэт тэмдгээр улсын начин Б.Орхонбаяр, "Эх орны төлөө III" хүндэт тэмдгээр улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

Шагналыг гардуулсны дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсээд цаашид "Алдар" спорт хороо, баг тамирчдаа идэвхтэй дэмжиж ажиллана, та бүхэн түмэн олныхоо итгэлийг хүлээж цаашид амжилтаа бататгаж, ахиулж яваарай" гэж захив.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 нь "Алдар" спорт хорооны тамирчид байсан нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт аж.

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6207913
Өнөөдөр зочилсон 874
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.